Монголд оршин суугаа гадаадын иргэнээс ДОХ-ын тохиолдол илэрлээ
Монгол улсын хүн амын дунд ДОХ-ын халдвар хурдацтaй тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-ын халдвар авсан шинжилгээгээр Монгол улсын 114, 115 дахь тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлээд байна. Халдвар илэрсэн үйлчлүүлэгчийн нэг нь 45-49 настай эрэгтэй, нөгөө нь 30-34 насны эрэгтэй хүмүүс байна. Одоогоор тэднийг эмнэлгийн хяналтанд авч, тархварын судалгааг хийж байгаа аж.
Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын нэг иргэнээс ХДХВ-ийн халдвар илэрсэн байна. Энэ нь гадаадын иргэдээс манай улсад илэрч оношлогдсон 15 дахь тохиолдол болж байна. ДОХ-ын халдварыг тоолж бүртгэхээс өөрөөр тэмцэх шаардлага Эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа томоохон асуудал болж байна.
www.times.mn
URL: