Эрхэм түшээ Н.Номтойбаяр өндөгөө дарсан шувуу шиг эхнэрээ дарж хэвтэх шахжээ
“МАК” компаний өв залгамжлагч гэдгээрээ ажил амьдрал нь үргэлж л олны анхаарлын төвд байдаг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Хийсэн бүтээснээсээ илүүтэйгээр хүүхэн, шуухны асуудлаар хэвлэлийн “баатар” болсон энэ эрхэмтэй нэр холбогдсон сайхан бүсгүйчүүд цөөнгүй. Харин түүний гэргийн талаар мэдээлэл төдийлөн их гараад байдаггүй. Гэхдээ түүний одоогийн эхнэр Мандухай нь топ модель Д.Пүрэвсүрэнтэй амрагийн холбоотой байсан Цэгцбаатар гэх залуутай ханилж явсан нэгэн. Хосууд дундаасаа нэг хөөрхөн охинтой бөгөөд охин нь аавтайгаа байдаг юм билээ. Харин Мандухай бүсгүйн хувьд Н.Номтойбаяртай гэр, дэр нэгтгээд гурван жил болж байгаа. Эр нөхөр нь үргэлж хэл аманд өртөж байдаг болохоор ч тэр үү, өв залгамжлагчаас, өв залгамжлагч руу “нүүдэллэсэн” болохоор ч тэр үү Мандухайгийн талаар мэдээлэл сонирхох хүн цөөнгүй. Харин ноён Н.Номтойбаяр эхнэрээ аль болох нууцлаг байлгахыг хичээдэг аж. Хаая нэг энд тэндэхийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хамт ирэхээрээ эхнэрээ олны нүднээс нуух гэж хичээн ядан байдаг нь хэн ч харсан анзаарагдам байдаг гэнэ лээ. Саяхан хосууд нэгэн хүлээн авалтад хамтдаа ирсэн ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эхнэрээ хэвлэлийнхэнээс, тэр дундаа гэрэл зурагчдаас их л нууж, өмнүүр нь байн байн халхалж байгаа нь бусдын анхаарлыг нэлээд татжээ. Зарим нэг нь бүр эрхэм гишүүнийг “өндөгөө дарсан шувуу шиг, эхнэрээ дарж хэвтэхээс л наагуур байна” хэмээн доогтойхон ярьж зогссон гэнэ лээ.
Г.Мөрөн www.uls.mn
URL: