Өнөөдөр баримтаа гаргахгүй бол Н.Алтанхуягийг шүүхэд өгнө
Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан МАН-ынхан эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан. Мөн намын удирдлагууд Төрийн ордонд чуулганы хуралдааны танхимын үүдэнд суулт хийсэн юм. Харин өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхэд “Та нар мөнгө тарааж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Баримт нотолгоо байгаа” хэмээн жагсаал зохион байгуулагчдад хэлсэн билээ.
Үүнийг МАН-ынхан гүтгэсэн хэмээн үзэж, Ерөнхий сайдад гомдолтой байгаагаа мэдэгдэн шүүхэд өгөхөө өчигдөр мэдэгдсэн билээ. Хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг 24 цагийн дотор мөнгө тараасан, авсан баримт гаргаж ирэхгүй бол ард түмнээ гүтгэн доромжилсон үндэслэлээр шүүхэд хандахаа МАН-ынхан мэдэгдсэн юм. Тэгэхээр Ерөнхий сайд өнөөдрийн дотор хэлсэн үгнийхээ баримтыг гаргах юм байна.
Б.Золбоо
URL: