Өвөрхангай+Увс=МАН-ын дөрвөн гишүүнийг эргүүлэн татна

2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн баруун талд баригдаж байсан барилгын талбай дээр ажиллаж буй бетон зуурмаг шахагч машин унаж хүний алтан амь эрсэдсэн харамсалтай явдал болсон билээ.

Уг бетон зуурмаг шахагч машины хоолой явган хүний гарцаар гарч байсан ээж дүүгийн хамт явсан 12 настай бяцхан охиныг дарж амь насыг нь хохироосон юм. Хохирогчийн аав Б.Батсайхан охиныхоо 49 хоногийг өнгөрөөгөөд өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж, улмаар төрийн өндөрлөгүүдэд хандахаар болсноо мэдэгдлээ.

Харин энэ зуур МАХН-ын цагаан ордонд МАН-ын 30 гаруй гишүүн хуучин батлахаа сэргээх ёслол болов. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдэмба улс төрд үүссэн нөхцөл байдлын талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Улс төрийн хувьд нэлээд тогтворгүй нөхцөл байдал үүсчихээд байна. СЕХ- ны шийдвэрийг эсэргүүцэж МАН эсрэг үйл ажиллагаа явуулж байх шиг байна.

 

Энэ үүсээд байгаа нөхцөл байдалд Шударга ёс эвсэл байр сууриа илэрхийлэх ёстой. Сонгуулийн нөхцөл байдал эхнээсээ будлиантай болох нөхцөл байдал үүссэн. Гол нь үүнд мэргэшсэн хүчин бол МАН байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал өөрсөд дээр нь ирлээ. Тэгэхээр бид МАН, АН-ын аль алинийг зөв гэхгүй. Шударга сонгууль явуулах, шүүхийн байгууллага шударга ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа юм.

 

Бусад улс төрийн хүчнийг хамтарч ажиллахыг уриалж байна” гэсэн юм. УИХ-д суудалтай МАХН-ын зургаан гишүүн жагсагчдын талд буйгаа мэдэгдэж, ах намынхантай ам хэлээ ололцсон гэх мэдээлэл бий. Ийн атал намын генсек нь бөөрөнхийлсөн байр суурь илэрхийлсэн нь олныг гайхшрахад хүргэсэн. Ямартай ч шүүх хараат бус байдлаа алдаж, эрх баригчдын талд үйлчлэх болсон хэмээн МАХН-ынхан намын даргын асуудлаасаа хойш үзэх болсон билээ.

 

Тиймдээ ч угшлаа даган ах намыг дэмжсэн гэх. Дээрх мэдээллүүд саарал ордны гадна өрнөсөн бол УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж Төрийн ордноос МАН хууль зөрчсөн гэх мэдээллийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, МАН хууль зөрчсөн тул хариуцлагаа хүлээж, торгуулиа төлөх учиртай хэмээн тэрбээр мэдэгдлээ. Тэрбээр “Төрийн ордон болон түүний ойр орчимд суулт хийх нь хориотой.

Ерөнхийлөгч МАН-ын удирдлагуудтай уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нартай уулзлаа. Ерөнхийлөгч “Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хуулийн дагуу явагдах ёстой. Үндсэн хуулийн зарчим зөрчигдөх учиргүй” гээд МАН-ын удирдлагуудад асуудлыг шийдвэрлэх хоёр зарчмын санал хэлэв.
Нэгдүгээрт, УИХ дахь намуудын төлөөлөл оролцсон УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн зүйлүүдэд үндэслэн УИХ-ын үйл ажиллагааг тойрсон мухардмал байдлыг арилгах талаар дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг би санаачилж өргөн барихад бэлэн байна. Маргаантай, мухардмал байдлаас гарахад чиглэсэн энэ саналыг УИХ-ын гишүүд хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Хоёрдугаарт, улс орон ард иргэдийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой 2013 оны төсвийн төслийг УИХ хугацаанд нь шуурхай, чанартай хэлэлцэж батлах ёстой. Хуучин бид төсвийн төслөө арванхоёрдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн баталдаг байсан бол Төсвийн тухай шинэ хуулийн дагуу уг хугацаа хоёр долоо хоногоор богиноссон байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулиар жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-н гэхэд улсын төсвийг УИХ баталсан байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллахыг би УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад мөн уламжлах болно” гэв.
МАН-ын удирдлагууд “Бид таны саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Бид бүлгийн гишүүдтэйгээ бас хэлэлцэх шаардлагатай байна” гэснээр уулзалт өндөрлөлөө.
УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж суусан нь Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн үйлдэл” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүд чуулган хэвийн явагдах боломжийг хааж, Төрийн ордны тухай болон УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчжээ.

 

Хууль зөрчсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах буюу 20-60 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасдаг байна. Мөн чуулганы танхимд суулт зарласан гишүүдийг холдуулах боломжгүй гэнэ. Хэрэв тэдэнд ямар нэгэн байдлаар гар хүрвэл гишүүдийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болох аж.

Гэхдээ МАН-ын гишүүд ямар ч хууль зөрчөөгүй болохыг Н.Энхболд мэдэгдлээ. Түүний хэлж байгаагаар хуульд Төрийн ордонд суулт хийсэн тохиолдолд авах арга хэмжээ, хууль зөрчсөн эсэх асуудлын талаар ямар ч заалт байхгүй гэлээ. Үнэхээр ч Монгол Улсын аль ч хуульд Төрийн ордонд жагсаал хийж, чуулганы танхимд хийсэн суултыг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, МАН хуулийн цоорхойг ашигласан хэрэг.

 
Мөн өдөр МАН-ын гишүүд хуралдаж, цуглаанаа үргэлжпүүлэхээр болсноо мэдэгдэв. Тэдний хувьд Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулбал чуулганы танхимын үүднээс буйдангаа холдуулж, бусад асуудлыг хэлэлцээд явах бүрэн боломжтойг дуулгасан. Өөрөөр хэлбэл, АН-ын амыг нь авч, бараг л гap хөлийн үсгийг нь зуруулж баталгаажуулсны дараа дугуй танхимын үүднээс холдох гэнэ.

 

Учир нь танхимд ороод асуудлаа шийдвэрлэнэ гэвэл АН урьдын адил олонхиороо түрий барьж, асуудлыг хүчээр шийдвэрлэх өндөр магадлалтай хэмээн үзэж буй юм. Уг нь Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэхээр болж, ширээ сандалыг нь хүртэл засчихсан байгаа. Иймээс ширээ сандалаа хумиж, бусад асуудлаа хэлэлцээд явахыг санал болгов.

 

Мөн өөрсдөө зориуд маргаантай асуудал оруулж ирж, төрийн ажлыг гацаачихаад үүнийгээ МАН-ын гишүүд рүү чихэх гэсэн оролдлого гаргаж байна хэмээн ах намынхан тодотгосон. Түүнчлэн МАН-ын гишүүд дахин Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ. Учир нь шүүхийн процесс дуусаагүй байхад СЕХ-ноос Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшин түр үнэмлэхээ аваад байсан МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх шийдвэрийг гаргасан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ.

Ийнхүү МАН суултаа үргэлжлүүлэхээ мэдэгдэх зуур хоёр биш дөрвөн гишүүний асуудал хөндөгдөж мэдэх нь. Тодруулбал, Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан, айлд мөнгө тараачихаад ухуулгын байр гэж хэлээрэй гэх мэтээр хууль зөрчсөн гэх үндэслэлээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийг Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж, улмаар өнгөрөгч сард харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлжээ.

 

ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдав. Гэхдээ энэхүү мэдээлэл нь хэн нэгний санаатайгаар нисгэсэн мессеж болохыг эрхмүүд тодотгож байгаа юм. Гэвч хэрэв энэ үнэн бол Увсын хоёр гишүүний асуудал ч хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхээр болж байна.

 

“Харин ч Увсын хоёр гишүүний чинь асуудлыг хөндөхгүй байгаа шүү” гэх агуулга бүхий зүйл ярьж байсан АН-ынхан ажилдаа оржээ гэх хардлага ч бий болов. Энэ байдлаас үзвэл МАН хоёр гишүүнээ дөрөв болгон алдаж мэдэх эрсдэлтэй байдал бий болжээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын гишүүдээс тавьсан шаардлагыг хүлээн авах сонирхолгүй байгаагаа шулуухан илэрхийлчихлээ гэж тодотгож болохуйц.

 

Тэрбээр “УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн ч гэсэн хуулиа мөрдөх үүрэгтэй. Харин хуулиа зөрчсөн үйлдпийг МАН-ынхан гурав дахь удаагаа гаргалаа. Үүнийг АН хатуу сануулж хэлэх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасныг сануулж, лхагва гаригт буюу маргааш Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсныг ч дурьдав.

 

Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлын дарааллаар явна хэмээж, АН- ын нэр дэвшигчдийг тангараг өргүүлсний дараа дараагийн асуудал руу орно хэмээлээ. Харин эвслийнхэн дахин сонгууль явуулж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Учир нь тэдний хувьд сонгууль шударга болоогүй хэмээн үзэж буй. Дээрх маргаантай асуудал ганц Өвөрхангай бус олон газар гарсныг тодотгосон. Дашрамд дуулгахад, МАН-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага л тооцох боломж бий. Түүнээс өөр авах арга хэмжээ гэж байхгүй гэнэ.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих