Хоолны газрууд хүнсний аюулгүй байдлыг хангасангүй

Аймаг, нийслэлийн нийтийн хоолны газарт Мэргэжлийн хяналтын Хүнсний чанар, аюулгүй байдал, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагч нар шалгалт хийж, дүнгээ нэгтгэжээ.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцанд, ус хангамжид холбогдоогүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа 2729 нийтийн хоолны газар байгаа нь тогтоогджээ. Мөн хоолны газруудын дотоод хяналт муугаас хоол үйлдвэрлэлийн технологийн заавар, ариун цэврийн дүрмийг мөрдөхг үй байгаа зөрчил илэрчээ.

Шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлөөр 2000 гаруй нийтийн хоолны газар бохир, хүнсний бүтээгдэх үүний чанар, аюулгүй байдлыг хангахгүй байгааг байцаагч нар онцлов. Дээрх газрууд өмнө нь ч ийм зөрчлүүд гаргаж байсан аж.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих