Ард түмнээ гүтгэсэн Ерөнхий сайдыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Сонгогчдын саналыг үл хүндэлсэн олонхийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, эрх баригчдад үгээ хүргэсэн бол Монгол Ардын Намаас сонгогдсон гишүүд Төрийн ордонд чуулганы хуралдааны танхимын үүдэнд суулт хийсэн билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхэд “Та нар мөнгө тарааж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Баримт нотолгоо байгаа” мэтээр жагсаал зохион байгуулагчдыг гүтгэсэн юм. Тиймээс өнөөдөр 13 цагт Н.Алтанхуягийн энэ хариуцлагагүй мэдэгдэлтэй холбогдуулан “Ардчиллаа аврах ард түмний хөдөлгөөн”-ийг зохион байгуулагч, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Ард түмнээ ямар ч баримтгүй гүтгэсэн Ерөнхий сайдад гомдолтой байгаагаа дуулгаад, хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг 24 цагийн дотор мөнгө тараасан, авсан баримт гаргаж ирэхгүй бол бид ард түмнээ гүтгэн доромжилсон үндэслэлээр шүүхэд хандах болно” гэдгээ мэдэгдсэн юм.

TSAG


URL:

Сэтгэгдэл бичих