“Ижийдээ би ирнэ” дууг Хятадаас хакердсан байсан VIDEO

Хятадад худалдаалагдсан охины амьдралаас сэдэвлэсэн “Ижийдээ би ирнэ” дуугаараа шуугиан тарих болсон залуу дуучин Д.Цогтбаярыг “Зогс нэг агшин” буландаа урилаа. Түүний “Ижийдээ би ирнэ” дууны клипийг Хятадын талаас хакердсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ.

-Урлагийн сургуулийг хэзээ төгсч, уран бүтээлийн гараагаа эхэлсэн бэ?

-Миний хувьд “Зэрэг нэмэхийн өмнө” киногоор олондоо алдаршсан МУАЖ Х.Жамъянжав, СТА доктор профессор Ц.Ерөө багш нарынхаа удирдлага дор суралцаж, СУИС-ийг 2009 онд төгссөн. Сургуулиа төгссөн цагаас хойш нийтийн дууны урлагт хөл тавьж, уран бүтээлээ туурвиж явна даа.

-“Ижийдээ би ирнэ” анхны уран бүтээл тань биш юм байна. Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Анхны уран бүтээлийн хувьд “Хайраа санана” гээд дууг цагдаагийн “Сүлд” чуулгын дуучинтай хамтран гаргасан. Одоогоор    “Хайрлахсан”, “Ижийдээ би ирнэ”, “Миний үзээгүй цэцэг”, “Бурхан нутаг” гэх зэрэг дуунуудтай. Өвлөөс цомгийн ажилдаа орохоор бэлтгэж байна.

-“Анир” студийн бүтээсэн “Ижийдээ би ирнэ” дуу сүүлийн үед шуугиан тарих болж?

-Энэ жилийн хувьд “Ижийдээ би ирнэ” дуун дээрээ гурван cap ажиллалаа. Монгол дахь зураг авалтаас гадна Хятадад очиж ажилласан. Нилээд томоохон баг бүрэлдэхүүн энэ дуун дээр оролцсон. “Ижийдээ би ирнэ” дууг “Анир” студид бүтээсэн л дээ. Дууны шүлгийн хувьд Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин хүн бичсэн. Аялгууг СТА н.Билигт гэж хүн хийсэн.

-Малчны зохиосон шүлэг яаж яваад таны гар дээр оччихов?

-Тийм. Хүмүүс их гайхдаг л даа. Миний хувьд СУИС төгссөн үеэсээ эхлээд хөгжмийн зохиолч н.Билигт ахаас нэг дуу авна гэж ярьж байсан. Би өөр нэг дуунд клип хийхээр “Face” студийнхэнтэй хамтран ажиллаж байхад н.Билигт ах орж ирээд “Дүүдээ нэг дуу өгнө. Манай Сүхбаатар аймгийн малчны хийсэн шүлэгтэй нэг дуу бий” гэж хэлээд төгөлдөр хууран дээр аялж сонсгосон. Тэгээд “Face” студийн н.Жаргал ах дүүг сонсч байгаад клип хийх баг бүрэлдэхүүн энэ дуун дээр оролцсон. “Ижийдээ би ирнэ” дууг “Анир” студид бүтээсэн л дээ. Дууны шүлгийн хувьд Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин хүн бичсэн. Аялгууг СТА н.Билигт гэж хүн хийсэн.

-Клипийг нэг охины амьдралаас сэдэвлэсэн гэж сонссон?

-“Мөрдөгч Деррик” нэвтрүүлгээр гадаадад биеэ үнэлдэг охидыг гаргаж байсан. Эрээнд өндөр цалинтайгаар ажиллуулна гэх зарын дагуу 2007 онд эх орноосоо гарсан н.Уранчимэг гэж охиныг залилан Хятадын бүр захын мужид биеийг нь үнэлүүлж байсан юм билээ. Тэр охиныг эх орондоо ирэхэд нь тариачин хятад залуу тусалсан гэсэн. Энэ охины амьдралаас сэдэвлэсэн уран бүтээл маань олонд хүрээд байгаа нь энэ.

-Энэ охин одоо ямархуу байдалтай амьдардаг юм бол, холбоо барьсан уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй юм. Тухайн үед хүний наймаатай холбоотой нэвтрүүлэг хийж байх үед тийм явдал болж байсан юм билээ. Үүнээс л санаа авч хийсэн.

-Клипийг Хятадын аль нутагт хийсэн бэ?

-Өвөрмонголын Шилийн гол аймгийн Авга хошуунд очиж хийсэн. Тэнд бараг 14 хоног, Монголдоо бас нилээд удаан зураг авалт хийсэн. Бараг гурван cap шахам болсон байх.

-Миний сонссоноор тэр охинд тусалсан хятад хүмүүс клипэнд тоглосон гэх юм, үнэн үү?

-Үгүй. Клипэнд маань нэг хятад өвгөн тоглож байгаагаас өөрөөр бусад нь бүгд монгол хүн. Нэг хятад айлд зураг авалтаа хийсэн.

-Хятадууд клипийг тань хакердсан гэсэн?

-Энэ клипээ Youtube сайтад байрлуулсан л даа. Тэгсэн хоёр долоо хоногийн өмнөөс Youtube сайт дахь “Ижийдээ би ирнэ” дууны клип үзэх боломжгүй болсон. Тэрний дараагаас компьютер техникийн хүмүүсээр үзүүлсэн чинь Хятадын талаас хакердсан байж магадгүй гэж хэлсэн. Ямар ч байсан эргээд сэргээсэн. Мөн Хятадын Youkuv.com сайтад тавигдсанаар 50-иад мянган хүн үзсэн байсан. Гэхдээ клипний дунд хятадаар ярьдаг хэсгийг хасаад тэрнээс хойшхийг нь таслаад тавьсан байна билээ.

-Клипэнд тоглосон айлыг Хятадын талаас дарамтлаад байгаа гэсэн?

-Клипэнд тоглосон хятад айлд Авга хошууны орон нутгийн цагдаагийн газраас дарамт үзүүлээд байцаалтад байгаа гэж над руу ярьсан. Ар Монголын дуучин өөрсдийн улсыг нь доромжилсон клип хийж байхад түүнд тусалсан гэсэн хэргээр шалгаж байна гэсэн. Одоогоор тийм мэдээлэлтэй байна. Ойрын үед ярьж чадсангүй. Надад бол янз бүрийн дарамт үзүүлээгүй л байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих