Ж.Мєнхбат: Ч.Дамдиншаравын амжилт бидэнд эрч хvч өгсөн

Tэртээх 1968 оны аравдугаар сарын 20 нд Мехикогийн олимпоор Монгол Улсын гавьяат тамирчин Ардын багш Ч.Дамдиншарав анхны хїрэл медаль хїртсэн бол тухайн їед мєн чєлєєт бєхийн тєрлєєр хїч їзсэн Д.Сэрээтэр, Т.Артаг нар хїрэл, Ж.Мєнхбат мєнгєн медаль хїртэж олимпын медалийг эх орондоо авч ирсэн тїїхтэй. Энэ цаг мєчєєс хойш медалийн буухиа алтаас бусад нь тасрахгїй байсаар 2008 оны Бээжингийн олимпын наадамд жїдо бєхийн -100 кг-д хїч їзсэн Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин Н.Тївшинбаяр, боксын 56 кг-ын жинд рингэнд гарсан Э.Бадар-Ууган нар алтан медаль хїртэж ард тvмнийхээ 44 жилийн хїлээлтийг тайлсан. Ингэснээр саяхан болж єнгєрсєн Лондонгийн олимпын амжилттай нийлээд бид олимпын медаль хvртсэн 24 тамирчинтай болоод байгаа. Тив, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан олимпын медальт тамирчдаа алдаршуулах зорилгоор “Олимпын медальтнуудын єдєр”- ийг жил бїрийн аравдугаар сарын 20-ны єдєр зохион байгуулсаар хэдэн жилийг ардаа їджээ. Энэ жилийн хувьд ч гэсэн Монголын олимпын медальтнуудын холбооноос тамирчдынхаа амжилтыг алдаршуулах зорилгоор тамирчид, тэдний ар гэрийн тєлєєллїїдийг хїлээн авсан юм. Энэ їеэр Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мєнхбаттай олимпын наадамд мєнгєн медаль хїртэж байсан тэр їеийн дурсамжаас хуучиллаа.

-Юуны тїрїїнд танд олимпын медальтнуудын єдрийн мэнд хїргэе?
-Баярлалаа. Монголын олимпын медальтнуудын холбооноос жил бїрийн 20-нд буюу бидний Мехикогийн олимпын наадамд медаль хїртэж байсан энэ єдєр биднийг хїлээн авч, хоорондоо хуучны сайхан дурсамжаа хуваалцах нэгэн боломж олгодог. Їїнд ч бид сэтгэл хангалуун явдаг юм.
-1968 оны Мексикийн Мехико хотод болсон олимпын наадмыг эргээд дурсаач. Таны хувьд хоёрдахь олимпын наадамд оролцсон нь тэр байсан гэдэг?
-Тийм ээ. Бид Токиогийн олимпын наадамд анх оролцоод олимпын наадам гэж юу байдгийг мэдэрч байлаа. Харин 1968 онд бол Мехикод хэн хэн нь нїд тайлчихсан очиж байгаа нь тэр. Хоёрдахь удаагаа монголчууд олимпод оролцож байхад биднийг мєн л тєдийлэн мэддэггїй байсан. Хятад, Оросын дунд байдаг улс гэж л мэддэг байсан болов уу. Харин энэ олимпын наадамд бид амжилттай оролцсоноор Чингисийн монголчууд гэж дэлхийд танигдаж эхэлсэн юм.
-Нэг ч ялагдаагїй байж мєнгєн медаль хїртсэн тїїхтэй. Та энэ дурсамжаа хуваалцвал?
-/инээв/ Онигоо ч гэхэд хаашаа юм дээ. Медалийн салхийг Ч.Дамдиншарав маань хагалж 52 кг-д хїрэл медаль хїртлээ. Медаль хїртээд бууж ирэхэд нь Т.Артаг, Д.Сэрээтэр бид гурав хємсгєє зангидчихсан л сууж байлаа. Шийдвэрлэх їе ч ирсэн байж. Миний хувьд АНУ-ын бєх Т.Пекхэмийг ялбал медаль хїртэх байсан. Ингээд Ч.Дамдиншаравын медаль хїртсэн тэр эрч хїч ч бидэнд нєлєєлж гурвуулаа медалийн тавцанд гарсан даа.
-Таныг АНУ-ын бєх Т.Пекхэмтэй барилдахад С.Магсар гуай таны сэтгэлзїйд нєлєєлсөн гэдэг?
-Намайг уурлавал асар их хїч гаргадаг гэдгийг манай хїн мэдэрсэн юм гэсэн. Бид хоёр эхний таван минутад хэн хэн нь оноо авч чадаагїй юм. Ингэтэл Магсар “Аварга л гэнэ. Ялж чадахгїй бол хэвтээд єгєєч. Тарваа эмчээ наадхаа сэвж яадаг юм” гэсэн. Миний ч дургїй хїрч шїгэл дуугармагч гарч нэг оноо, дахин оноо авч, илт давуугаар ялж байсан. Тухайн їед сэтгэлзїйд нэлээн нєлєєлж чадсан шїї.
-Техникийн хувьд манай бєхчїїд хэр байв?
-Муухан байсан. Монгол хїн эрїїл хїнс иддэг тулдаа л хар бяраар дийлдэг байсан юм. Гадаадынхан биднээс техникээр илїї болохоор эхлээд их явж барилдана л даа. Бид ч залхтал нь бууж єгєхгїй. Тэгж байгаад тэдний бяр дуусаад ирэхээр бидний бяр нэмэгддэг. Ийм л їе байлаа. Харин одоо манай бєхчїїд техник, бяр аль алинаараа дийлдэхгїй байх.
-Цаг агаар, цагийн зєрїї гэгч зїйл энэ олимпод нєлєєлсєн її?
-Манай улстай цаг агаарын хувьд бараг л ялгаагїй орон.
-Тухайн їед жин хэр хасч байв?
-Миний хувьд ч гайгїй ээ. Харин Ч.Дамдиншарав тэргїїтэй бєхчїїдийн хувьд нэлээн жин хасдаг байсан. Тухайн їеийн олимпод жин хасч орох их хэцїї. Тэмцээний vеэр єдєр болгон жин шалгадаг байсан болохоор маш олон хоног єлсгєлєн явдаг байсан.
-Олимпын медаль хїртчихээд Мексикийн гудамжаар алхаж явахад та нарыг хїмїїс аль орны бєхчїїд вэ гээд л их асууж шалгаадаг байсан гэсэн?
-Тэр чинь бас их учиртай. Би дээр хэлсэндээ. Биднийг ОХУ, Хятадын дунд байдаг л орон байх хэмээн зарим нэгэн улсууд гадарладаг байсан гэж. Олимпын медаль хїртчихээд явж байхад “Хятадын Монгол уу, Оросын Монгол уу” гэж асууж байсан. Тэр їед бид аль нь ч биш. Чингисийн Монгол гээд омгорхож байлаа.
-Олимпын медаль тэрхэн їедээ хэр хол санагддаг байсан бэ?
-Хоёрдахь олимпын наадамдаа оролцож байсан болохоор чадна, ялна гэж орно шїї дээ. Харин манай улс олимпын наадам гэдгийг тєдийлэн мэддэггїй байсан цаг. Шуудан холбоо, телевиз ч ховорхон цаг байж. Ямар сайндаа л 1968 оны аравдугаар сарын 19-ний шєнє цахилгаан холбооны їїдэнд бєхєд хорхойтой хэдэн залуу хонож маргаашийн барилдааны дїн мэдээг хїлээж байхав дээ. Энэ мэт зїйлээс эхлээд л олимпын тоглолт гэдгийг мэдэхээсээ мэдэхгїй нь их байсан. Одоо ч гэсэн олимпын медаль хїртсэн тамирчдынхаа їнэ цэнийг ойлгохгїй яваа нэгэн байгаа. 13 олимпын наадамд монголчууд оролцохдоо 24 медаль хїртлээ. Энэ бол бага тоо биш. БНХАУ-ын тамирчдыг дэлхийд тэргїїлэгч л гэдэг. Тэд 64, 68, 72 оны олимпын наадамд бие дааж оролцоогїй. Тэднийг Тайвань тєлєєлж байсан. Гэтэл тэдний єнгєрсєн Лондонгийн олимп хїртэл авсан медалийг хїн амд нь хуваагаад їзэхэд тааруу амжилт. Харин авсан медалиа манайх хїн амдаа хуваавал тэргїїлэх амжилтыг бид гаргасан юм. Тэгэхээр Чингисийн монголчууд їнэхээр агуу.
-Олимп, дэлхийн алдартнуудыг сар бїр цалинжуулж бїхий л насаар нь амьдралын баталгаатай болголоо. Їїнд та ямар бодолтой явдаг вэ?
-Ингэх хэрэгтэй юм чинь. Олимпоос медаль хїртсэн тамирдад бїр илїї єєрєєр хандах хэрэгтэй. Биеийн тамир бол хїнийг урт наслуулдаг. Спорт бол хэзээ ч урт наслуулахгїй. Зєвхєн Засгийн газар гэлтгїй, олимпын хороо ч їїн дээр бодолцож ажиллах хэрэгтэй. Хараад байхад манай олимпын хороо гэж юугаа ч шийдэж чадахгїй, Ззасгийн газраа харсан зовлонгийн їїр л байх юм даа.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих