Шинэ хуучин ерөнхийлөгч нарын сериал кино үргэлжилж байна (Ч.Сангарагчааг Ганц худагт хорив)

AТГ-ын дарга Ч.Сангарагчаад нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд  20 цаг 40 минутийн орчимд шүүхээс хоёр жил дөрвөн сарын хорих ял оноосон байна.

Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурал АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг шүүсэн билээ.

УАЗ Фургон хэмээх машинаар дарга нарыг Ганцхудагруу хар хурдаар нь авч явсан байна. Яг энэ дүр зураг хэдхэн жилийн өмнө Чимэдцэрэн, Бат-Эрдэнэ, Хүрэлсүх зэрэг нөхдийн дуулианыг сануулна.

Сандал суудлаа тавьж өгөхгүй гүрийсэн Ч.Сангарагчаа ноёнтой шөргөөцөлдөн хормойгоороо Ганц худгийн шалыг арчиж зүлгэх нь тодорхой болов. Эгээ л саяхан үзсэн киноны 2 р анги гарч эхэллээ.

Эрхэм 1 р хүний мөрөөдөл бол АТГ-ын дарга удирдлагууд мөнөөсөө мөн. Тэр сандал суудал дээр хэн очих нь ч тодорхой. Мэдээж энэхүү ажиллагаа бүтэлтэй болж шат шатны шүүхээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн “дэмжлэггүйгээр” давж чадваас иргэний зөвлөлийн хэмээгддэг О.Магнай. АН – ын гишүүд дэмжигчидийн хөдөлгөөний Хасбаатар нар “Ч.Сангарагчаа операц” – ын үр шимийг хамгийн түрүүнд хүртэх билээ.


URL:

Сэтгэгдэл бичих