Топ модель Д.Болормаа тун удахгүй ачаа үнэрлэнэ
Топ модель Болормаа тун удахгүй эмээ болохоор тун завгүй яваа сурагтай. Эх сурвалжын мэдэээллээр “Топ моделийн ганц хүү Б.Анхбаяр, Дуучин Болдын “Чи надад “дурлаасай дууны клитэнд тоглодог Даваахүү хэмээх хөөрхөн бүсгүйг заяаны ханиараа сонгосон. Хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа бөгөөд Топ модель Д.Болормаа бэрдээ тун халамжтай” хэмээн ярив. Түүнчлэн, Топ модель Д.Болормаа 40 насыг хэдийнээ зооглосон ч, бие хаагаа 25 настнуудаас ч дутахгүй авч явдаг. Тиймээс ачаа тэврэхэд буруудах зүйлгүй. Топ модель маань гунхсан сайхан хэвээрээ эмээ болох дээ хэмээн загварын хүрээнийхэн шивэр, авир гэх ажээ.
Ямартаа, “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг”. Топ модель Д.Болормаа болон түүний хүүгийн гэр бүлийнхэнд эрүүл энх сайн сайхныг хүсье.
Б.Дэжид
URL: