Х.Баттулга өөрөө өөртэйгээ гэрээ хийв

Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамныхан гэнэтхэн сэрж, Монголын тариаланчдын холбоо болон гурил үйлдвэрлэгчдийн хамтаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай хамтран ажиллах санамж бичиг” гэгчид гарын үсэг зурлаа. Яамнаас гурил үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний буудай нийлүүлэх, худалдан авах ажлыг зохион байгуулж улмаар гурилын хангамж, үйлдвэрээс гарах бөөний үнийг одоо байгаа түвшинд буюу 550 төгрөгт байлгахаар тохирч байгаа юм. Саяхан “Атар” талхныхаа үнийг огцом нэмсэн Х.Баттулга сайд энэ удаа яамныхаа түшмэлийг зарж, өөрийнхөө “Милл Хаус” ХХК-тай хүртэл “Үнэ нэмэхгүй” гэдэг гэрээ хийсэн сурагтай. Мань эр талхныхаа үнийг нэмчихсэн учраас одоо гурилын үнэ нэмэгдэх эсэх нь түүнд хамаагүй ч байж болох л юм.
Эх сурвалж: “Тэргүүн ”


URL:

Сэтгэгдэл бичих