Экс Ерөнхий сайд асан С.Баярын анхны эхнэр, Мандал Иог төвийн эзэн О.Гэрэлтуяа гадаадаас өндөр үнэтэй багш нар урьж, хичээл зааж, зурхай засал хийж байна

Экс Ерөнхий сайд асан С.Баярын анхны гэргий О.Гэрэлтуяа олон жилд АНУ-д амьдарсны эцэст Монголд ирж, “Мандал Иог Эрүүл Амьдрахуйн Төв нэртэй байгууллага байгуулаад байгаа юм.  2010 оны 6-р сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн Мандал Иог Эрүүл Амьдрахуйн Төв нь Аюрведийн бариа засап, Панчакарма цэвэрлэх аргууд, иогийн дасгал заахаас гадна энэтхэг төвдийн гэдэс дотор цэвэрлэх, эмчилгээний цайнууд, бясалгалын хувцас зэргийг зарж борлуулдаг аж.

 

Тус төвийн тураах үйлчилгээ харьцангуй үнэтэй ч монголын дээдсийн хүрээнийхэн гэж нэрлэгддэг баячуудын эхнэр хүүхдүүд байнга үйлчлүүлдэг гэнэ. Тэрбээр Энтхэг, Төвд, АНУ-аас багш нар урьж авчирч, бясалгал, иогийн хичээл байнга заалгадаг аж. Тэрбээр саяхан Тантра-Жотишийн алдарт мастер Олег Бокачёвыг Монголд урьж иржээ. Мандала иог төвийн урилгаар ирсэн Тантра-Жотишийн алдарт мастер Олег Бокачёв нилээд олон уулзалт, сургалтууд хийхээр төлөвлөжээ.

 

Түүний “Хүний бие – Амьдралын зураг төөрөг” семинар нэртэй хоёр цагийн лекцэнд суухын тулд нэг хүн 100 ам доллар төлөх ёстой. Мөн “Амжилтын Хүч Чадал” “Хүний амьдралыг алган дээрээс” семинар нь бас л 100 ам доллар байх аж. Нэг хүнд л 15-100 ам доллароор лекц уншиж байгаа Тантра-Жотишийн алдарт мастер Олег Бокачёвын Жотиш-Ведын зурхайн зурлагын ганцаарчилсан зөвлөлгөөнд хамрагдах, түүнээс хувь тавилангаа асууж, арга засал заалгахаар монголын баячууд уртаас урт дараалал үүсгээд байгаа аж.

 

Олег Бокачёвын зурхайн үзлэгийн үнэ 120 ам доллар байх аж. Амьдралаа төгс зохиролтой болгох зураг төөргийн ганцаарчилсан зөвлөлгөө авч амьдралынхаа ханийг олох, хувийн амьдрал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, боловсрол, мэргэжлийн чиглэлээ сонгох, өөрийхөө хувь тавиланг мэдэж авах, ажил мэргэжпийн өсөлт (карьер), дарга ба захирагдагч нартай хэрхэн харилцах арга заалгах, өөрийнхөө чухал ажил эхлэх таатай цаг үе, хугацааг мэдэж авах боломжтой гэж зарлаж байгаа энэ зар олны анхаарлыг тун их татаж байгаа аж.

 

Хатагтай О.Гэрэлтуяагийн Мандала иогийн төв тун тансаг, нам гүм, бас цэвэр цэмцгэрээрээ алдартай. Тус төвийн гоо сайхны үйлчилгээ бариа засапын үнэ бусад газруудтай харьцуулахад өндөр ч үр дүн сайтай хэмээн хэрэглэгчид тун таатай ханддаг юм билээ. Аливаа зүйлд нягт нямбай ханддаг О.Гэрэлтуяа хатагтайн нэр хүнд дээдсийн хүрээнийхэн дотор өсөж, тус төвд байнга уулзалт зохион байгуулах болсон баячууд, дарга сайд нарын эхнэр хүүхнүүд нэртэй үзмэрчид 120 доллар төлж үзүүлэхээр баахан дараалал бичүүлжээ.
Эх сурвалж: “Тэргүүн”


URL:

Сэтгэгдэл бичих