Цаашид ч хууль бус ажил эрхэлдэг иргэдийг хөөж гаргана гэв
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас манай улсад хууль бусаар ажиллаж байсан БНХАУ-ын 60 иргэнийг өчигдөр орой албадан гаргасан тухай Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Олон нийттэй харилцах албаны дарга А.Байгальмаа бидэнд мэдээллээ. Тэрбээр цааш өгүүлэхдээ “2012 ондоо багтаад манай улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар ажиллаж байгаа бүх гадаадын иргэдийг гаргах ажил зохион байгуулж эхлээд байна. Энэ бол эхний ээлжийн ажил” хэмээсэн юм.
URL: