Х.Тэмүүжин : Тэд намайг Нямдорж шигээ гэж бодоод байгаа юм байх даа
“МАН-ын гишүүд чөлөөтэй орж, гарч бусдыг нь орж, гаргахгүй гэдэг нь тайван жагсаал гэхээс илүү УИХ-ыг барьцаалж байгаа юм шиг болж байна. Үгээ хэлж, жагсаж цуглаж болноо, хүний эрх. Бусад иргэн, байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж, эрхийг нь үгүйсгэж болохгүй. Бусдын эрхийг зөрчихгүйгээр үгээ хэлж, жагсаж цуглаж болно. Энэ бол Монгол Улсын бүх иргэдэд хамаатай. Эрик Прокопийг баривчилах үеэр Монголын үлэг гүрвэлүүд шуудангаар хүргэгдэж таарчээ. тэдгээрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээж байна. Энэ МАН-ыхан намайг Нямдорж шигээ гэж бодоод байгаа юм байх даа. Тэд өөрсдөө л цагдаа, шүүхээр иргэдийг айлгаж ичээдэг байсан байх. Улаанбаатрыг ийм болтол нь ууж идсэн хүмүүсийн амнаас шударга ёс сонсох таатай байлаа. Эсэргүү төлөөлөгч Ганбаатар билүү тэр бас бөөн шударга үг урсгаж байна” хэмээн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: