Хүчирхийллийн эсрэг хамтдаа
Энэ сарын 19-нөөс 21-ны хооронд Завхан аймгийн Цагдаагийн газраас “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” төслийг Улиастай суманд хэрэгжүүлжээ. Төсөлд Улиастай сумын 6 багийн 60 иргэн, багийн нийгмийн ажилтнууд, хэсгийн байцаагч, цагдаа нарын 72 хүн хамрагджээ.
Төслийн хүрээнд оролцогчдод хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэн, уулзалт үдэшлэг, спортын уралдаан тэмцээн, асуулт хариултын АХА тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг явуулсан аж. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ахлах, дунд, бага” гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдаан зохион байгуулан, шилдэг бүтээлийг шалгаруулан, шагнаж урамшуулсан байна. Төслийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сан, МУ-ын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Улс орныг дэмжих тав дахь хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ
ЗАВХАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ОНХА
URL: