“Оюу толгой” зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин бага ус хэрэглэнэ
Ус бол чандмань эрдэнэ. Тийм ч учраас “Оюу толгой” ХХК дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлээд байгаа билээ. Усны газраас “Оюу толгой” төслийн усны хэрэглээг 870 литр секунд байхаар зөвшөөрсөн хэдий ч бид байгальд ээлтэй технологийн ачаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин бага ус хэрэглэхээр байна.
“Оюу толгой”-гоос гаргасан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд зааснаар, “Оюу толгой” төсөл өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулахад секундэд 696 литр ус хэрэглэнэ. Улмаар нийт ашигласан усны 80 хувийг цэвэрлэж, дахин хэрэглэхэд секундэд хэрэглэх усны хэмжээ гурав дахин багасах тооцоо гарсан. “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн менежер Марк Ньюби “Бидний хэрэглэсэн усны хэмжээг хөндлөнгийн байгууллага cap бүр хянадаг. Түүний дагуу бид cap бүр хэрэглэсэн усныхаа төлбөр тооцоог цаг тухайд нь тогтсон тарифаар хийсээр ирлээ” гэж ярьсан юм.
Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, Ундай голыг хамгаалах зорилгоор голын голдрилд хэсэгчилсэн тохируулга хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд голын дагуу байрлах малчид, зэрлэг амьтдад хүрэлцэхүйц тасралтгүй урсгалыг баталгаажуулж, ургамал амьтны суурьшил болон бэлчээрийн газрыг хамгаалах юм. Мөн ил уурхайн ойролцоо оршиж буй Бор-Овоо булгийг орлуулан гаргана. Энэ талаарх бүрэн төлөвлөгөөгөө “Оюу толгой” компани Байгаль орчин, нийгмийн үнэлгээний тайландаа маш дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн. Энэ тайланг “Оюу толгой” компанийн www.ot.mn цахим хуудсын Байгаль орчин цэсээс татаж авч болох нь.
“Ардчилал”
URL: