С.Баяр Канадаас иргэншил хүссэн үү?
Монгол Улсын ерөнхий сайд асан С.Баярыг “Канадын иргэншилтэй болох гэж байгаа. Тэндээс орогнол хүссэн” гэх яриа улс төрийн хүрээнийнхний дунд гарах болжээ. Тэрээр 2008 оны сонгуулийн өмнө намынхаа их хурлаар дарга болж, Ерөнхий сайдын албыг хаших болсон бөгөөд богино хугацаанд маш их нэр хүндийг олж авсан.
Сонгуульд ялалт байгуулсан ч АН-ыг Засагтаа оруулж олон жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг баталж чадсан эр. Тэрээр Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш Канад, Монголын хооронд явах болсон ба эх орондоо нууцаар ирээд буцдаг аж.
Саяын сонгуулийн өмнө АТГ-ынхан өдөр бүр хүн баривчилж байхдаа С.Баярын ойрын хүн болох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Батхуягийг баригдсаны маргааш эх орноосоо ниссэн билээ. Саяхан эх орондоо ирж МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргасан гэх шуугиан дэгдэж байлаа. Түүний дараахан М.Энхсайхан ноцтой мэдэгдэл хийж, засаг гангаж эхэлсэн ба өдгөө МАН-ын Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагсаж байна.
Оюутолгой гэх байглын асар их нөөцтэй ордыг Канад компанид олборлолт хийх зөвшөөрлийг олгосоноос хойш энэ хүний нэр хүнд унаж эхэлсэн. Өдгөө энэ гэрээг С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй иргэд шүүмжилж, “Оюутолгой”-гийнхон “Энэ гэрээ монголчуудад ашигтай болсон” гэх мэссэжийг цацсаар.
Хэрэв иргэншил хүссэн нь үнэн бол юуны тулд харь орныг зорих болов, хариуцлагаас зугатаж буй хэрэг үү?
URL: