Бүлэглэн зодож танхайрав
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн буудлын дэргэдэх машин зам дээр өнгөрсөн амралтын өдөр бүлэг зодооны хэрэг гарчээ. Хөтөлийн дэргэдэх авто зам дээр явж байсан авто машиныг замын нь хааж зогсоогоод, жолооч 61 настай эрэгтэй Л-ийг зодож танхайрсан байна.
Гэмт этгээдүүд жолоочийг машинаасаа бууж ирэхэд нь шалтгаангүйгээр өшиглөж, толгойг нь хагалж, хохирогчийн дүү 52 настай эрэгтэй Ж-гийн хөлийг хугалж гэмтээжээ. Эл хэргийг Баянхонгор аймгийн харьяат 24 настай эрэгтэй А, 22 настай эмэгтэй Х нар согтуурсан үедээ бусадтай бүлэглэн үйлдсэн аж.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: