Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт яллах дүгнэлт үйлджээ

УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан, айлд мөнгө тараачихаад ухуулгын байр гэж хэлээрэй гэх мэтээр хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргаж төрийн эрхийг хууль бусаар авсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийг  Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж байсан. Харин өнгөрсөн есдүгээр сард харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлснээр ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргэн татах асуудал яригдах юм. Ингэсэн тохиолдолд АН-аас нэр дэвшигч н.Нямхүү, н.Мэндсайхан нарын бүрэн эрх нь баталгаажиж тангараг өргөх юм.

Б.Өнөр

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих