МАН-ыг дэмжигчид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

МАН-ын гишүүд, дэм­жиг­чид “Монголд ардчилал байхгүй боллоо” хэмээн үзэж, нийслэлийн төв талбайд хоёр хоног жагс­лаа.

Өнгөрсөн пүрэв гарагт Өвөр­хангайн 10 дугаар тойр­гийн асуудлаар өвөр­хангайчуудын төлөөлөл 400 гаруй иргэн төрийн ордны хөлийг хорьж байсан бол дараагийн өдөр нь “Ардчиллыг аваръя” уриатай олон нийтийн жаг­саалыг төв талбайд зохион байгуулсан. Мөн УИХ дахь МАН-ын гишүүд чуулган болдог танхимын үүдийг буйдангаар дарж суулт зарлаад байгаа билээ.

Тэд өнгөрсөн баасан гарагт төрийн гурван өдөр­лөгт хандан шаардлага хүр­гүүлэв. Уг шаардлагад “Засгийн эрхийг барьж буй АН хуулийг уландаа гишгэж, хууль хяналтын байгууллагуудыг эрхшээлдээ авлаа” хэмээгээд Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг үгээ хэлж, УИХ-ын дарга З.Энх­болд, СЕХ-ны дарга Ч.Сод­ном­цэ­рэн нарыг аж­лаа хү­лээл­гэж өгөхийг  шаард­жээ.

Шаардлагын хариуг энэ сарын 26-ны өдөр авах гэнэ. Хэрэв ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих