МАН-ынхны “Хонхны дуу”-тай жагсаал тарлаа
Буйдан дээр “жагсч” буй гишүүдээр тохуурхав
МАН-ын гишүүдийн зарласан суулт хоёр дахь өдрөө Төрийн ордонд ургэлжиллээ. Эхний өдөр чуулганы танхимын гол хаалган дээр ахмад гишүүдээ тухлуулсан бол өчигдөр Я.Содбаатар, Ж.Энхбаяр, А.Тлейхан, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Сү.Батболд нар суужээ. Д.Дэмбэрэл гишүүн өнөөдрийн үйл явдалд оролцоогүй нь биеийн байдалтай нь холбоотой бололтой. Харин намынхныгаа эргэж ирэхдээ “Энэ хаалга түгжээтэй байна. Зөвшилцлийн түлхүүрээр онгойх учиртай юм шүү дээ” гэж байсан. Түүнээс гадна Ц.Нямдорж, Н.Энхболд, Сү.Батболд, М.Энхболд нар өчигдөр “амарсан” бололтой харагдсангүй. Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Д.Хаян-хярваа нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд танхим руу ордог хаалгыг хаажээ.
Ангийнхныхаа тэмцлийг шохоорхсон, сонжсон, янзыг нь асуусан гишүүд үдээс өмнө тасарсангүй. О.Баасанхүү гэхэд тав дахь удаагаа харагдсан. Н. Номтойбаяр “Хөгшөөн чи тав дахиа ирж байна. Одоо боливол яасан юм бэ Телевизээр гармаар санагдаад ингэдэг юм уу” гэхэд О.Баасанхүү “Телевизийнхэн өөрсдөө асуугаад байгаа биз дээ. Ер нь Төрийн эрхийг хууль бусаар авах гэж та нарын үйлдлийг хэлээд байгаа шүү дээ” гэж хариу барив.О. Баасанхүү “Энхбаяр аа, Чи Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэж бичиж өгсөн хүн. Эргээд та нар дээр асуудал ирж байгаа биз” гэж амыг нь асуухад Ж.Энхбаяр “Хар хүний өмнөөс шар хүн гэж чи юу вэ” гэж эгдүүцэв.
Г.Баярсайхан гишүүн ирэхэд Я.Содбаатар гишүүн “АН-ын СЕХ огцор гэсэн бичгээ доош харуулчихсан байж таарав. Г.Баярсайхан гишүүн түүнийг нь засч өгөөд “СЕХ ч гэх шиг. Энэ чинь секс гээд биччихсэн юм уу” гэж тавлав. МАН-ынхан хариуд нь “Эмч хүнд бол секс л гэж ойлгогдох байх л даа. Ярьдаг хэмжээндээ ойлгож байгаа нь тэр” гэж даапаалж хоцорсон.
М Батчимэг гишүүнээс МАН-ынхан “Та эмэгтэй хүний хувиар УИХ-ын даргад очоод хууль зөрчсөнийхөө боль гээд хэлээд эгөөч. Тэгээд асуудал шийдэгдэх гээд байна” гэж гуйгаад “Хэн хууль зөрчөөд байгаа юм бэ. Төсөв гацаад байна. Ажлаа хиймээр байна шүү дээ” гэсэн хариу сонсов.
С.Дэмбэрэл, Ж.Батзандан нар ч бас тэдэнд хандаж ажлаа хиймээр байгаагаа хэлж байлаа. Г. Уянга гишүүн хууль судалж үзээд гишүүдийн тэмцлийг жагсаал гэж болохгүй цуглаан гэж ойлгохоос аргагүйг мэдсэн гэнэ. Цуглаан нь хууль бус гэдгийг хэлээд шүүмжлүүлж байгаа сонсогдсон.МАН-ынхан уржигдар суудлаасаа хөдлөхгүй шахам өнжсөн бол өчигдөр нэгэн дээрээ очиж инээлдэн, нааш цааш алхан чөлөөтэй байлаа.
Өвөр дээрээ тавьсан “Ард түмний сонголт эцсийнх”,Монголын ардчилал 22 жилийн дараа нас эцэслэв”, “Ардчилал устаж дарангуйлал тогтлоо” зэрэг бичгээ хаалган дээр өлгөсөн харагдсан. Мөн чуулганы танхимын гол хаалганы өмнө самбар байрлуулсан дээрээ УИХ-ын “дарга” З.Энхболд хууль зөрчсөн асуудал хэлэлцүүлэхээ зогсоо”, “Энэ хаалганы нээгдэх түлхүүр нь олонхийн хууль зөрчсөн түрэмгийлэл биш парламентын зөвшилцөл”, “Ард түмний сонголт бол хаан сонголт. Ц.Элбэгдорж” гэх зэргээр
бичжээ.
Чуулганы танхимын уүүдэнд цугласан гишүүд сүүлдээ хийх байхаа олж ядаж сэтгүүлчдийг чөлөөт ярилцлагад урьж харагдана лээ.
ӨНДӨР НАСТАН Ч.ДУЛМАА “БАГАА АЛАВ”
Харин Сүхбаатарын талбай дээрх жагсаал урд өдрийнхөө хэмнэлийг хадгалж үргэлжиллээ. “Ард түмний сонголт АПУ-гийн өмнө сөхөрлөө”, “Шударга ёс, ардчиллын өмнө бууж егөх ёсгүй”, “Шинэчлэл гзсэн лоозон-той элэглэлийн Засгийн газар уу”, “Төрийн алба, төрлийн алба болжээ”, “Ардын хүү ялж болдоггүй сонгууль уу”, “АПУ-гийн атганд ардчилал, бас ард түмэн”, “Ард түмний сонголт АПУ-гийн өмнө сөхөрлөө” гэсэн уриа лоозон барьсан хүмүүс эгнэжээ. Талбайн урд захад зассан тайзнаа “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат зогсч жагсаалын үйл ажиллагааг хөтөлж байлаа.
Тэрээр Еренхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын гишүүдэд хандаж шударга байцгаа хэмээн хашгирсаар. Жагсагчид уухайлан түрж “Ерөнхийлөгчөө бид архийг биш, сүүг сонгосон. Таны гаргасан уриалга бүрийг бид дагасан. Та энэ Засгийн газарт дэд сайдууд хэрэггүй. Засгийн газрын гишүүдийг парламентын гаднаас бүрдүүлэх хэрэггэй гэж дуугарч байснаа яагаад больчихов. Та Монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл байх ёстой” шүү хэмээн чангаар уухайлж байв. Зарим хэсэг нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан “Шударга бай, огцор” гэж хоолой түрж сонсдлоо. Ер нь энэ жагсаалд оролцож буй хүмүүс Өвөрхангайн сон-гуулийн дүнгийн тухай ярихаасаа төрийн өндөрлөгүүд, эрх баригч намд хандан “Шударга бус, хууль бусаар ажиллаж байна. Та нар боль” гэсэн угийг хэлж байсан. Харин Өвөрхангайн сонгуультай холбоотой үг хэлсэн хүмүүс нь тухайн нутгаас ирсэн байлаа. Тодруулбал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоц-Ухаа багаас ирсэн нэгэн настан үг хэлсэн юм. Тэрээр бусармаг үйлдлийг харж, сонсч суухыг хүсээгүйдээ энд ирсэн гэж тайлбарлав. Мөн “Хорон санаатай, энэ муу, хар хүмүүс чинь ангал руу ард түмнийг хөтөлж байна. Бидэнтэй цуг зогсч буй хүмүүсийн нүднээ золбоо туссан байна. Биднийг сайн сайханд хөтөлнө” хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд, Сү.Батболд, Д.Оюунхорол нар руу зааж харагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Г.Занданшатар. Э.Мөнх-Очир нарын хүмүүс ч ирсэн харагдав. Ц.Мөнх-Оргил, Г.Зандан-шатар, Э.Мөнх-Очир нарын хувьд намынхаа экс удирдлагуудтай хамт тайзнаа зогсч үзэгдлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Очирбат жагсагчдын дунд “Огцор, огцор” хэмээн хэлж. хавь ойрынхоо хүмүүстэй жагсаалын талаар хүүрнэн байсан. Энэ үеэр олон төрлийн дууг сонсгосны нэг нь “Хонхны дуу” байлаа. 1990 онд АН-ынхан ардчилсан хувьсгалыг хийхэд “Хонхны дуу”-г сүлд дуугаа болгосныг МАН-ынхан жагсахдаа сонсгосон нь бусдыг гайхашруулж буй бололтой байв.
Энэ бүх үйл явдал өрнөсний дараа багш нарын төлөөлөл Сэвжидмаа үг хэлсэн. Түүний хэлснээр “Монголын үр хүүхдийн төлөө явдаг багш нарын тэтгэмж, тэтгэлэг бүх зүйлийг энэ Засгийн газар хаслаа. Багш нар үгээ хэлж чадахгүй байна. Багш нар айж байна. Ажилдаа очихоос эмээж байна. Бид ирээдүйгээ сайхнаар харж байтал энэ Засгийн газар бүх зүйлийг булингартууллаа” гэж хэлээд бууж ирэв. Харин ямар учраас ажилдаа очихоос айж байгаагаа тайлбарлахыг хүссэнгүй.
Түүний араас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Ч. Дулмаа гэх нэгнийг хөтлөгч Ж. Мөнхбат тайзнаа урьсан юм. Тэрбээр “92 настай энэ биднийг ард түмнийхээ төлөө жагсч байгааг телевизээр үзээд үгээ үгээ хэлэхээр нутгаасаа иржээ” гэсэн тайларыг хөврүүллээ. Ийн Ч. Дулмаа эмээ дуу өсгөгч авч үг хэллээ.
“Би нутгаасаа ирээд найр наадамд оролцож сайхан л явна. Өөр сэтгэгдэл ч гээд юу байхав” хэмээн өгүүлсэн нь хөтлөгчийг эвгүй байдалд оруулж орхив. Ж. Мөнхбат эмээ рүү дөхөж “Түрүүний ярьж байсныг хэлээд өгөхгүй юу” гэсэн ч өөр зүйл нэмж дуугарсангүй. Тиймээс хөтлөп”Ч.Дулмаа эмээ маань аян замын уртад алжаасан учраас үг хэлэх тэнхэлгүй болжээ” гэсэн утга бүхий үг хэлээд тайзнаас буулгах гэтэл түүний охин нь гэх эмэгтэй тайзан дээр үсрэн гарч ирэв. Тэрээр бага зэрэг гуйвж, хэл амь нь тултирч, уйлж байснаас үзвэл найрны дугараа гүйцээгээд гарч ирсэн үү гэлтэй. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Г.Занданшатарт баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлсээр буусан юм. Уг нь Ч.Дулмаа гуай ач хүүгийнхээ найранд уригдаж ирж л дээ. Гэтэл түрүүнд тайзнаа гарсан охин нь настай эмээгээрээ ийн шоу хийж МАН-ынхны жагсаалын тайзнаа гаргасан бололтой.
Хөтлөгч Ж.Мөнхбат ч эвгүй байдлаас хурдан ангижрахын тулд асуудлыг өөр тийш нь эргуүлэв. “СЕХ-ны гишүүн Эрдэнэчулуун хууль зөрчиж СЕХ-гоор Өвөрхангай асуудлыг хэлэлцүүлсэн байсан. Харин одоо тэр . нөхөр Хархорин сумын шүүгчид рүү утсаар ярьж дарамталж байна” хэмээн хэлж “Энэ ариун явдал уу” хэмээн хашгирлаа. Түрүүний явдалд гайхсан жагсагчид ч түрснээр саяын явдал мартагдаж дараа дараагийн арга хэмжээ үргэлжилсэн юм.
Ийн өдрийн хагас жагссан МАН-ынхан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэхээр ордны хаалга руу дөхсөн юм. Харин тэдний шаардлагыг гарч ирж авах хүн байсангүй. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын МАН-ын гишүүд өргөдлийг авч Ерөнхий сайд Н.Алтан-хуягт өгсөн юм. Хэдийгээр Ерөнхий сайд шаардлагыг хүлээж авсан ч энэ асуудал нам, гишүүдийн шийддэг ажил биш гэж хэлээд өнгөрсөн хавар сонгуулийн дүн шүүхээр эцэслэгдэнэ гэж Ц.Нямдорж гишүүн санал гарган батлуулсныг ч сануулав. Харин энэ үед Өвөрхангай аймгаас ирсэн иргэд Түүхийн музейн урд талбайд буцах бэлтгэлээ базааж байлаа.
Өнгөрсөн хоёр өдөр оролцсон үйл явдлынхаа талаар тэд хөөрөлдсөөр. Харин машин хөдлөхийн өмнөхөнх саарахл малгай хар курттк өмссөн эгэн эмэгтэй бид “Энийгэээ яах юм бэ”хэмээн гараа имэрч үзэгдсэн ньь мөнгө, төгрөгийн тохироо байсан уу гэх сэжгийг бусдад төрүүлсэн юм.
Ц. Өрнөх
Л. Мөнх
URL: