“Фэйсбүүк”-ээр доромжлуулсан охин амиа хорложээ

Энэ сарын 10-нд Канадад Аманда Тодд хэмээх 15 настай охин “Фэйсбүүк” цахим хуудсаар бусдад доромжлуулснаасаа болж амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр амиа хорлохоосоо гурав хоногийн өмнө үхэхийг хүсэх болсон шалтгаанаа видеод буулган “Youtube” сайтан дээр байршуулсан байна.
Учир нь тэрээр жил гаруйн өмнө интернэтээр танилцсан нэгэн залууд өөрийн цээж нүцгэн зургаа явуулж байжээ. Гэтэл өнөөх өнөөх залуу нь зургийг нь нийтийн сүлжээнд ил байршуулсан байна. Үүний улмаас тэрбээр найз нөхөдгүй болж бусдын доог тохуу болжээ.
Удалгүй тэрээр сургуулиа сольж бүгдийг шинээр эхлэн нэг залуутай уулзаж байсан ч нөгөө залуу нь найз охинтой байсан байна. Тэдний уулздагийг мэдсэн найз охин нь Амандаг хүч хэрэглэн зодож фэйсбүүк хуудсанд түүний зодуулж буй бичлэгийг тавьж, харааж, доромжилжээ.
Тиймээс энэ бүх зүйлийг Аманда тэвчилгүй амиа хорложээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих