Монгол Африк шиг болох уу

Монголын эдийн засаг хурдацтай өсч байгаа ч хөгжлийн тухайд огтын сайн дүнгүй байгаа тухай “policymic.com” мэдээлжээ. Учир нь баялаг ихтэй орнуудын түүхэнд эдийн засгийн гэнэтийн өсөлт байнга байсан бөгөөд гагцхүү үүнийгээ хөгжил болгож чадсан нь тийм ч олон биш аж.

Өөрөөр хэлбэл, Африкийн орнуудад Монголынх шиг алт, зэс, нүүрс, тэр ч бүү хэл алмаазны арвин нөөц байсан. Гэхдээ хөрөнгө оруулалтын буруу бодлогын улмаас өдгөө тивээрээ ядууралд австан байна. Ядуурлынх нь хэмжээ баялгаа олж илрүүлэхээс өмнөх үейинхээсээ ч дор байгаа нь яах аргагүй улстөрийн бодлогын буруу­гаас болжээ.

Хамгийн гол нь Мон­гол­той яг ижил түвшинд хөгжлийн гараагаа эхэлсэн Казахстан тэргүүтэй Дундад Азийн орнууд, Венесуэль, Куба зэргийг өнөөгийн эдийн засгийн үзүүлэлтээр жагсаахад манайхаас хол илүү гарсныг ч энд бичсэн байх юм.

Түүнчлэн Монгол Улс хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн индексээрээ байр ухрах шинжтэй болсныг ч анхааруулсан байна. Нэг үгээр боловсон хүчин гэх ойлголт дээд боловсролын гэрчилгээгээр хязгаарлагдаж байгаа гэдгийг энд онцолсон байв.


URL:

Сэтгэгдэл бичих