Дуучин Б.Амархүү “Примьер Министр”-тэй тоглолт хийнэ

Буриадын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү тун удахгүй ОХУ-ын “Примьер министр” хамтлагийнхантай хамтарч Улаанбаатарчууддаа шинэхэн тоглолтоо толилуулахаар төлөвлөжээ.

Тэрээр тус тоглолтынхоо турш монгол дуунууд болон орос хэлээр дуулсан шинэ бүтээлүүдээ толилуулах юм байна.

Дашрамд дурдахад, дуучин Б.Амархүү СГЗ Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцохоор эх орондоо иржээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих