ХЯТАД РУУ ЧИГЛЭСЭН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРСГАЛ СААРЧЭЭ

Хятадын эдийн засагт оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дөрөв дэх сардаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Тус улсын Худалдааны яамнаас мэдээлснээр, есдүгээр сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн сарынхтай харьцуулахад 6,8 хувиар буурч, 8,43 тэрбум доллар болсон байна.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 18 025 үйлдвэрийг шинээр байгуулах зөвшөөрөл олгосон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,7 хувиар буурсан үзүүлэлт аж.

Дурдсан хугацаанд ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 3,8 хувиар буурч 83,42 тэрбум болсон байна.
2008 оны сүүлчээс, дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйлүүдийн нэг болох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасч эхэлжээ. 2009 оны наймдугаар сараас эхлэн байдал дээрдсэн боловч энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн мэдэгдэхүйц буурч эхэлсэн байна.
Д.Жаргал

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих