Ц.ЦОЛМОН: БИЗНЕСЭЭ 40 ГАРСАН ХОЙНО ЭХЭЛСЭН БОЛОХООР БАЯЖИХГVЙ БАЙХАА ДАА
УИХ-ын гишvvн Ц.Цолмонтой улс төржилгvй ярилцлаа.
-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Би Архангай аймгийн Цэнхэр сумынх. Архангай аймагт 10 жилийн сургууль төгссөн, хөдөөний хvvхэд. Орост цахилгааны инженер мэргэжил эзэмшиж, мах комбинат, хөнгөн vйлдвэрт ажиллаж байлаа. Дараа нь Монголын хувьсгалт залуучуудын төв хороонд ажилласан.
-Хvvхэд байхдаа аав, ээжийнхээ чихийг хэр их халууцуулж байв. Эсвэл эсрэгээрээ даруухан хvvхэд байсан уу?
-Нэг их томоотой биш, гэхдээ бас хорлонтой сахилгагvй байгаагvй ээ. Ер нь, хөдөлгөөнтэй хvvхдийн тоонд ордог байлаа.
-Багшаасаа, аав ээжээсээ банга хvртэж л байж дээ?
-Нэгдvгээр ангид байхдаа ангийнхаа хvvхдийг тvлээний хайрцаг руу тvлхэж унагаад багшдаа загнуулж билээ. Тvvнээс хойш нэг их хэл ам таталж байгаагvй шvv. Хичээлдээ сайн болохоор хvvхдvvдтэй ч гайгvй байсан. Аливаа зvйлийг хэл амаараа л ойлголцдог байсан. Харин гадаадад сургуульд явахад аав маань “Чи амаа мэдэж яваарай” гэж захиж байсан. Тvvнээс хойш дуугvй талдаа хvний тоонд орсон гэх vv дээ.
-Тэр vед сурлага сайтай хvvхдvvдийг л Орос руу сургуульд явуулдаг байсан гэдэг?
-10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд аймагтаа ирсэн гадаадын сургуулиудын хуваариас сонгоод явсан даа. Тэр vед сайхан санагдаад цахилгааны инженерийн мэргэжил сонгосон юм.
-Аав, ээжийнхээ тухай дурсвал?
-Би эхээс дөрвvvлээ. Айлын хоёр дахь хvvхэд. Миний аав, ээж хоёр жирийн хөдөлмөрчин хvн. Цэнхэр сумынх. Аав маань жолооч байсан. Дээр vеийнхэн чинь цэрэгт яваад л ирэхдээ бичиг vсэг тайлагддаг байсан шvv дээ. Нутагтаа ирээд багийн дарга, зам барилгын трестэд жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж маань дөрөвдvгээр анги төгсөөд, сvvлд оройгоор долдугаар анги төгсч, бvрэн дунд боловсрол эзэмшсэн хvн. Сумандаа хvvхдийн сvvний тасгийн эрхлэгч, худалдагч хийж байсан эгэл жирийн хvн дээ.
биш биз дээ. Зарим хvн тохой залгаж сууж байгаад л ханилсан байдаг шvv дээ?
-Манай гэр бvлийн хvн физикийн багш мэргэжилтэй. Эвлэлд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид хоёр Архангай аймгийн Төвшрvvлэх сумын дунд сургуульд сурж байхдаа танилцсан. Аав, ээжvvд маань хамт ажилладаг байлаа. Нэг ангийн хvvхэд биш ээ. Манай эхнэр надаас гурван анги доор байсан юм. Охин хvv, хоёр маань Орос, Америкт мэргэжил эзэмшиж ирээд Монголдоо бизнесийн байгууллагад ажиллаж байна.
-Тэгвэл та өвөө болж амжсан л юм байна тийм ээ?
-Нэг ачтай. Дахиад нэг ач маань удахгvй мэндлэх гэж байгаа. Тэдэндээ цаг зав гаргаж чадахгvй л юм. Гэхдээ боломжийнхоо хэрээр цаг зав гаргана. Бас сvйдтэй нялуураад, эрхлvvлээд байдаггvй.
-Таны өрөө зарим гишvvнийх шиг цуглуулга, зургаар гоёогvй, даруухан юм. Эсвэл тохижуулж амжсангvй юу?
-Ер нь, элдэв төрлийн зvйл цуглуулдаггvй л дээ. Энгийн л байхыг хvсдэг. Миний өрөөнд Монголын газрын зураг, дэлхийн газрын зураг, анхдугаар чуулганы хуралдааны дараахь зураг л байна. Энэ өрөөнд дөрвөн жил сууж, ажиллах болохоор явцын дунд элдэв янзын зvйлс нэмэгдэх байлгvй дээ.
-“УИХ-ын гишvvн болсонд баяр хvргэе” гээд л хvмvvс бэлэг өгдөг гэсэн. Танд тийм бэлэг хэр олон байдаг вэ?
-Өрөөндөө тавиарай гэж өгсөн бэлэг байхгvй ээ. Ах дvv нар маань бэлэг өгсөн л дөө. Зарим нь мөнгөн аяга өгсөн. Ах, дvv хоёр маань надад зориулж уран дарханаар бэлэг хийлгэж байгаа гэсэн. Аавын маань чандмань тамга байдаг юм. Тvvнийг бэлгэдсэн бэлэг дурсгалын зvйл хийлгэж байгаа гэсэн л дээ.
-Та хэдэн хөөрөгтэй вэ. Гишvvд хөөргөөрөө өрсөлддөг ч гэдэг юм билээ?
-Гурван хөөрөгтэй. Ахынхаа хөөргийг ихэвчлэн барьдаг. Дvv маань сvvлийн vеийн хөөрөг бэлэглэсэн. Нэг их өрсөлдөөд, гайхуулаад байдаггvй ээ. Харин гадаад явахдаа очсон газар болгоноосоо морины дvрстэй бэлэг дурсгалын зvйл цуглуулдаг юм. Дан ганц морины хэлбэртэй гэхээсээ янз бvрийн хэлбэрт оруулсныг нь илvv сонирхож цуглуулж байгаа.
-Vндэсний бөх vздэг л байх?
-Тийм ч их хорхойтой биш. Гэхдээ vндэсний спорт учраас бөхөө хvндэтгэж vздэг л дээ. Vндэсний спорт гэдэг бол тухайн улсын зан заншлыг илтгэдэг байх ёстой. Гэхдээ сvvлийн vед энэ чанар нь алдагдаж, шударга бус, хоорондоо тохирсон, ивээн тэтгэгчдийн мөнгөний их, багаар хэмжигдсэн зvйл гарч байна. Vндэсний спортод ийм булхай луйвар орсон нь Монголын нийгэмд нөлөөлсөн гэж боддог. Харин сvмо бөхөд монголчууд олноороо барилддаг болсноос хойш vндэсний бөхөд байдаг элдэв найраа гэдэг нь багассан юм шиг. Монголчууд шударга байя гэвэл vндэсний бөхөө шударга байлгах ёстой. Хурдан шуурхай байя гэвэл бөхөө хурдан барилдуулдаг байх ёстой гэж боддог. Гэтэл энэ vндэсний бөх маань нэг талаасаа спорт ч юм шиг, нөгөө талаасаа шоу ч юм шиг байдаг.
Тиймээс энэ хоёр чанар байгаа учраас өөрчилж спорт хэлбэрээр явуулах нь хэцvv байдаг гэж vндэсний бөхийнхөн хэлдэг юм билээ. Бөхийн барилдааныг ахмадууд нь шvvдэгт шvvмжлэлттэй ханддаг. Тэд барилдааны хурдыг гvйцэж хардаггvй юм шиг санагддаг. Гэтэл шvvгч бол барилдаж байгаа бөхөөсөө илvv хурдан байх ёстой байх л даа.
-УИХ-ын гишvvд ямар нэгэн спорт холбоодын тэргvvний сонгуульт алба давхар хашдаг. Таны хувьд ямар нэгэн спорт холбоог тэргvvлдэг vv. Бас ямар спортоор хичээллэдэг вэ?
-Бvх насаараа л сагсан бөмбөг, теннис, гар бөмбөг тоглосон. Vvнээс хамгийн удаан тоглож байгаа нь гар бөмбөг. Ахмадуудын волейболын холбоо гэж байдаг. Vvнийг тэргvvлж ажилладаг. Би долоо хоногт хоёр удаа волейбол тоглодог.
-Тэгэхээр ажлынхаа алжаалыг волейбол тоглож л тайлдаг байх нь ээ?
-Хөдөлж л байвал эрvvл байна гэдэг шvv дээ. Тиймээс хөлсөө гаргах vvднээс тоглодог. Нөгөө талаар олон жил баг, клуб болж тоглосон болохоор нөгөөдvvлтэйгээ тоглох, волейболын тухай ярилцах дуртай болж.
-Таны хамгийн сvvлд уншсан номыг сонирхвол?
-Би сууж ном уншаад байдаггvй. Хэрэгтэй зvйлээ л номноос олоод авчихдаг. Ном унших дуртай биш гээд хэлчихэд болно доо. Хамгийн сvvлд “Чонон сvлд” гэдэг номыг л уншсан юм байна.
-УИХ-ын гишvvнд чөлөөт цаг ер нь хэр их гардаг юм бол. Зав цөлөө гарвал хэрхэн өнгөрvvлдэг вэ?
-Гэр ахуйн ажил бол хийнэ л дээ. Гэхдээ цэвэрлэгээ биш, янз бvрийн төсөл зохиох ажил хийдэг. Өнгөрсөн дөрвөн жилд чөлөөт иргэн байлаа. Энэ хугацаанд өөрийнхөөрөө л явж байсан. Эрvvл мэнддээ анхаарч волейболоо тоглоод, ер нь зав чөлөөтэй амьдралдаа дадсан байна шvv. Дээрээс нь хувийн бизнес хийж байлаа. Гэхдээ тийм том бизнестэй биш. Монголчууд ярьдаг даа. 20 хvртлээ ухаан суухгvй бол цэцэн болохгvй, 30 хvртлээ гэр бvл болохгvй бол өнөр болохгvй, 40 хvртлээ хөрөнгө хуримтлуулж чадахгvй бол баян болохгvй гэдэг. Бизнесээ 40 нэлээн гарсан хойно эхлvvлсэн болохоор баяжихгvй байхаа даа. Хvнээс гуйхгvй, хvний гар харахгvй байх бизнес хийдэг дээ.
-Та ер нь машин хэр сонирхдог вэ. Одоогийн төмөр хvлгийг чинь сонирхвол?
-Машинаар гоёдоггvй юм. Прадо гэдэг машиныг нэлээн удаан унасан. 2010 оны шилдэг машинаар шалгарсан юм. Яагаад гэвэл том биш, хурд хvч сайтай. Ажил хэрэг бvтээхэд тохиромжтой, бензин шатахуун бага зарцуулдаг гээд олон талын ашигтай гэх vv дээ.
-Гадаадын хэчнээн оронд очиж vзсэн бэ. Ер нь, эх орондоо хэр аялав?
-Хувиараа гадаад явсан зvйл бараг байхгvй. Улсын ажлын шугамаар 80 орчим орноор явсан байдаг юм. Ихэвчлэн Ази, Европоор явжээ. Эвлэлийн ажил хийж байсан, бас Хөдөлмөрийн сайд, Барилгын сайд байсан болохоор бvх аймгаар явсан даа. 330 сумын 100 орчмоор нь орсон байх шvv.
ARDCHILAL
URL: