Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль

Нэг.

“Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль”. Би ийм нэртэй ном үзсэн боловч хуудсыг нь эргүүлж үзээгүй юм. Гэтэл зохиолчдын шугамаар дэлхийн яруу найрагчдын 32-р хурал, яруу найргийн баярт оролцох завшаан тохиож тэр оронд очоод ирлээ. Улаанбаатарын “Чингис хаан” нисэх буудлаас 11 цагт ниссэн онгоц баруун зүг хөөрөн Ховд Баян-Өлгийн чиглэлээр нутгийн дээс алхан шууд ниссээр Үрүмч, Казахстан нутгаар дайран Киргизийн нийслэл Бишкек хотноо нэг газардан олмоо чангалаад тэндээсээ Стамбул бууж унаа сэлгээд цааш нь хоёр цаг нисэн Тель-Авивт буулаа. Бид 12 цаг нисч энэ хотод иржээ.

 
Тель-Авивийг шөнийн тэнгэрээс харахад нэл их гэрэл гэгээ татсан хот харагдсан. Биднийг тосож авсан хүн Тель-Авиваас 20-иод км зайтай Кфар Саба гэдэг хотод хүргэн нэгэн авсаархан буудалд буулгалаа. Энд Хятад, Аргентин Солонгос зэрэг нэлээд орны төлөөлөгчид буусан байв. Маргааш нь Тель-Авив хоттой танилцуулах аяллаар бидний ажил эхэллээ.

 

Хөдөөх гүдэс монгол хүний нүдээр Тель-Авив Улаанбаатар хоёрыг гаднаас нь харь-цуулан харахад тэдний хот манай хот хоёр тэмээ, ямаа шиг зөрөөтэй санагдсанд дотроо атаархаж явлаа. Тель-Авивын зам харгуй индүүдсэн юм шиг толийж байхад манай зам бартаат уралдааны зам шиг санагдана. Манайд замын түгжрэл гэж айхтар түйрэн нүүрлэн гудамж замын хөдөлгөөн хаагдан хараал ерөөл урсаж, уур цухал төрж байдаг бол тэнд машин зам нэгэн хэмээр их мөрний дөлгөөн урсгал мэт хөврөх аж.

 

Манай хотын байшин барилгууд зарлалын самбар шиг эрээн мяраан юм байдаг бол тэнд гудамжны самбар ч цөөхөн харагдана. Манайд тав алхаад л халуун хоол, хүйтэн пиво, баар цэнгээний газар шахцалдаж байдаг бол тэнд ер тийм юм алга. Тэдний улс архийг ер хэрэглэдэггүй. Хааяа жаахан дарс шимж аман зугаагаа гаргаж сэтгэлийн жаргалаа эдэлдэг ажээ.

 

Хотын байшин барилгууд нь нэгэн хэвийн зэгэл саарал өнгөтэй. Хийц загварын хувьд өвөрмөц шийдэлтэй. Хуучин хорооллын барилгууд нь тийм ч өндөр биш харин шинэ хороололд нь орчин цагийн хийц загварын шил толь болсон өндөр хаш сүндэрлэх агаад доод талдаа хэдэн давхар машины зогсоолтой тул гадна машин тавих зогсоол хайх зовлон алга.

 
Манайд үртэс цацсан ч ургамаар үржил шимт хөрс шороотой. Тэнд нь ургуулсан бут сөөгөө хөрөөдөж хяргаж хаяад оронд нь эмх замбараагүй их барилга байшин барьж хүүхэд тоглож хөгшид нарлах газаргүй болгож байгаа бол тэнд өвс ногоо ургах нь байтугай үлэг гүрвэл ч бүтэж үхэм халуун цөл улаан шавар элсэн хөрсийг цэцэрлэгжүүлж мод ургуулж усан оргилуур хийж ойжуулжээ.

 
Манайд бол хүн тоож нохой шээхгүй гэмээр хонхор дов гуу жалга эрэг гангыг ашиглан яг түүнд нь таарсан уран хээнцэр хийц загвартай барилга байшин хаус барьж бай- гуулсныг нь харахад үнэхээр гайхмаар харагдана. Тэднийд байгалийн баялаг гээд байх юм байдаггүй гэнэ. Барилгын ганц материал нь чулуу. Тэр чулуугаараа байшин барилга хэрэм зам харгуйг мөн янзын хийжээ.

 
Хуулийг хатуу чанга мөрдүүлдэг бололтой. Цаг бол цаг. Бидэнд үйлчилж яваа автобусны жолооч очсон газраасаа хөдлөхдөө яг цагтаа хөдөлнө. Нэг минут хоцорсон ч хаяад явна шүү гэж сануулсан нь үнэн байлаа. Нэг өдөр музей үзээд явах болоход манай нэг нөхөр төөрөөд байдаггүй. Бид сандран манай нэг хүн алга хүлээгээрэй зогсоорой гэсэн боловч ер тоосонгүй хальт нэг зогссоноо хаячихаад явчихдаг юм байна.

 

Манайхан байсан бол яаж байгаа бол Хүүе хаая яана аа нөгөө хүн хүний нутагт хэл мэдэхгүй газар танихгүй төөрчих бий энээ тэрээ гээд сүйд болно. Энэ нэг талаар жаахан хатуу боловч дэг бол дэг журам бол журам ажээ. Харин аз таарч мань хүн нөгөө хэсгийн автобусанд амжиж суусан байлаа.

 

 

Хоёр.

Израйль нь ойрхи дорнодод оршдог 14 мянган хавтгай дөрвөлжин нутагтай бөгөөд зэргэлдээ арабын нутгуудаас булаан эзлэх замаар нутгаа өргөтгөн 68.0 хавтгай дөрвөлжин нутагтай болсон гэж 1982 онд хэвлэгдсэн Дэлхийн улсууд гэдэг номонд бичсэн байх юм билээ. Энд 4000 жилийн өмнө анхны хот үүссэн түүхтэй Есүс мэндэлсэн газар гэнэ.

 

Хожим хоёр мянган жилийн дараа Ромынхонд эзлэгдэн нутгаасаа хөөгдөж орон оронд таран зугатаж амь гарч дэлхийгээр тарсан бололтой юм. Тэгээд очсон газар бүхэндээ еврейчүүдийн холбоо байгуулан улс доторх жижигхэн улс аятай юм байгуулж амьдарч ирсэн түүхтэй. Нэгэнт өөрийн гэсэн газар нутаггүй тэнэмэл маягаар амьдардаг тул тэдэнд өв залгамжлах хөрөнгө зоорь байдаггүй.

 

Тэд оюунаараа өөрийн амьдрах дархлаагаа бий болгожээ. Нийгэмд чухал хэрэгтэй хуульч, эдийн засагч, санхүүч мэргэжлийг дээд зэргээр төгс эзэмшин тэр мэргэжлээрээ улсын гол гол газруудын судсыг нь барьдаг. Тэгснээрээ тэр улсын улс төр, эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж аажмаар эрх мэдлийг нь гартаа төвлөрүүлэн авдаг байна.

 

Ингэснээрээ тэд хууль засаглалын болоод санхүүгийн асар их эрх мэдэлтэй болж гүрэн улсын засгийг тоглоомын засаг болгон ашиглаж чаддаг байна. Үүний нэг жишээ нь гэхэд л дэлхийн нэгдүгээр дайны үед санхүүгиин асар их эрх мэдэл бүхий еврейчүүд ангилчуудад тусалж санхүүжүүлснээр герман гүрэн ялагдсан гэнэ. Үүнд хорссон Гитлер дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүдийг хомроголон устгасан юм гэж зарим хүмүүс ярих юм.

 

Үнэн ч биз. Үгүй ч биз. Ямарч л байсан дэлхийн хоёрдугаардайны үед зургаан сая еврейчүүдийг Гитлер хомроголон устгасны 1.5 сая нь хүүхэд байсан гашуун үнэн бий.
Израйльд энэ эмгэнэлт үйл явдалд зориулсан нэгэн музей байна. Энэ музей руу ороход үүдний модон шал хяхтнан дуугарах нь нэгл зэвүүн. Зориуд ингэж хийжээ. Дотор тавигдсан үзмэрийг харахад үнэхээр элэг эмтрэм.

 

Дэлхийн II дайны үед нэрвэгдсэн хүмүүсийн зураг хөрөг, эд өлөг, байхаас гадна. тэр үеийн дүрс бичлэг хүмүүсийн дурсамж яриа цөм байна. Хамгийн гол нь музейн дотоод зохиомж маш өвөрмөц шийдэлтэй Манайх ч гэсэн хэлмэгдэгсэдийнхээ дурсгалд зориулан ийм нэг музейтэй болбол хойч үеийнхэнд маань сургамжтай санагдана. Авах суралцах юм их байнаа тэндээс.

 
Тухайлбал 1948 онд анх удаа израйльчууд газар нутагтаа болж нутаг нутгаас еврэйчүүдээ татахад орон орноос ирсэн еврэйчүүд эх хэлээ үнэндээ мартан оросод байсан нь оросоор, польшид байсан нь польшоор унгарт байсан нь унгараар ярьдаг байж. Жинхэнэ эх хэлээрээ ярьдаг ганцхан тосгоны цөөхөн хүмүүс үлдсэн байж. / Тэр тосгоны нэрийг нь хэлсэн боловч би тогтоосонгүй./ Ингээд тэр тосгоныхны хэл дээр тулгуурлан эх хэл, үндэсний бичгээ сэргээн одоо бүрэн төгс хэрэглэж байна.

 

 

Аль ч газрын хаяг англи болон үндэсний бичиг үндэсний хэлээрээ бичигдсэн байна. Хэл болоод бичиг соёлоо сэргээнэ гэдэг үндэснии сэргэн мандахын билэг байдаг юм байна. Гэтэл манайх үндэсний уламжлалт бичиг соёлоо гээн харийн соёлын өмнө бөхөлзөн зулгуйдах нь юуны учир. Хятад гэдэг их гүрэн дотор байгаа бидний мах цусны цөөхөн монголчууд өнөөдөр үндэсний бичгээ хадгалан хэрэглэсээр байхад тусгаар тогтносон монгол улс маань бичиг соёлоо эрхэмлэн дээдлээсэй.

 
Ядахдаа олон нийтийн радио телевизүүд монгол бичгээрээ нэвтрүүлгийнхээ нэр хаягийг бичиж сонин сэтгүүлүүд ядахдаа тал нүүрийг нь болтугай монгол бичгээрээ хэвлэдэг журам тогтоосой. Би ингэж бодож адгаж явав. Биднийг израйлийн ариун газар гэдэг нь очиж үзэж сонирхож явтал өвч зэвсэглэсэн цэргүүд цуваа цуваагаа орж ирэхэд жаахан сүрдмээр харагдсан.

 

Гэтэл энэ нь шинэ цэргүүд тангараг өргөхөөр ирж байгаа нь энэ байж. Манайхан бол төрийнхөө ордны өмнө жанжны талбай дээрээ туг сүлдэндээ тангараг өргөдөг бол энд тэр ариун газар дээрээ ирж хүслээ шивнэн бурхан шашиндаа тангараг өргөдөг юм байна. Израйльчууд эр эмгүй цэргийн алба хаадаг хуультай. Эрэгтэй нь 3 жил эмэгтэй нь 2 жилийн хугацаатай цэргийн алба хаадаг ба эрчүүд 45 нас хүртлээ цэргийн албанд бүртгэлтэй байж жилд нэг cap цэргийн бэлтгэл сургуулилтанд хамрагддаг гэнэ.

 

Ийнхүү байлдааны байнгын бэлэн байдалд байдаг чанга дэгтэй улс юм. Энэ нь газар зүйн байршил, нутаг дэвсгэр, улс төрийн байдалтай холбоотой бөгөөд гэнэтийн өө ямар нэгэн мөргөлдөөн сөргөөн гарахад Израйльчууд хэмхэлдэн зодолдоход бэлэн байгаа нь харагдаж байна.

 

 
Гурав.

Израйльд одоогоор 37 монгол хүн амьдарч байна. Үүнийн нэг нь эрэгтэй бөгөөд тэр л ганцаараа хараар ажилладаг гэнэ. Энэ залуу Ховд нутгийн нэртэй хүний зүстэй хүүгийн ач хүү байна. Нэрийг нь дурдаад юу хийх вэ. Тэр хүүтэй нутгархан жаахан хөөрөлдлөө. Ирээд найман жил болж байгаа сард 3000 долларын цалинтай ажил хийж байна.

 

Одоо гурван өрөө байр ганц унааны зардал хийгээд л буцах санаатай зүтгэж байна. Эндээс хуруу хумсаа зулгааж байж хэдэн цаас явуулах юм. Тэгтэл монголд байр юмны үнэ нэмэгдээд хэцүү байна гэж ярьж байлаа. Чи энэ хатуу чанга дэглэм хуультай газар яаж найман жил болж чадав аа гэхэд Би үйлдвэрээсээ ер гардаггүй. Гарвал л баригдана шүү дээ гэлээ.

 

Нээрээ ч тийм дээ. Тэгэхдээ найман жил эх орон нутаг нэгтнээсээ хол хүний нутагт бусдын хараанд амьдрана гэдэг амар биш ээ. Үүнд монгол хүний зориг зүрх тэвчээр хатуужлыг бахархахын зэрэгцээ
…. Ишш хэдэн бор төгрөг олох монгол эр ингэж ч явах гэж дээ гэж харамсах сэтгэл төрж байлаа. Бусад нь израйль хүнтэй сууж тэндэхийн иргэн болсон хэл соёлтой ихэвчлэн их дээд сурууль төгссөн эмэгтэйчүүд байх юм. Уг нь 2000-аад оны үед 1000 гаруй монгол хүн ажиллаж байсан гэх. Тэд маань элдэв зөрчил гаргаад чихдүүлж хөөгдсөн бололтой. За тэр ч яах вэ?

 
Израйлчууд долоо хоногт нэг удаа бүх нийтээрээ амардаг юм байна. Бүр үзвэр үйлчилгээний газар цагдаа нар нь хүртэл шүү. Энэ өдөр тэд гэр бүлээрээ өөрсдөө хоолоо бэлдэн амарч зугаална. Биднийг ирсэн сургаар Израйльд байгаа монгочууд энэ амралтын өдрөөр цуглаж хамт зоог барьж нэг өдрийг өнгөрөөлөө. Биднийг халуун сэтгэлээрээ хүлээн авч зочлон цайлан дуу дуулж шүлэг уншин нэг ёсондоо хөөрхөн уран бүтээлийн цэнгүүн болсон юм.

 
Зочин болсон бид ч тэнд байгаа монголчууд ч их баяртай. Хөөрхий зарим нь биднийг үзээд нулимс унагаж байсныг энд нуух юун. Тэд нар монголтойгоо байнга холбоотой мэдээлэлтэй байдаг юм байна. Тэд хэдийгээр харийн бэр болон очиж хүний нутагт амьдарч байгаа ч сэтгэл зүрх нь Монголдоо хэвээрээ. Улс төрийн талаар илүү мэдрэмтгий болох нь тэдний ярианаас харагдаж байлаа.

 
Монголд минь юу болж байна аа. Нэг л өдөр газар нутаг тусгаар тогтнолоо алдчих вий дээ. Нутгийн минь баялгийг үнэгүйдүүлэн худалдаж аваад алсдаа эрх чөлөө тусгаар тогтнолыг нь алдагдуулж сурсан дэлхийн санхүүгийн луйварчдын гар орсон байна. Энэ л маш аюултай шүү гэж үнэн сэтгэлээсээ санаа зовонгуй ярьж байна. Магадгүй энэ яриа тэдний гэр бүлийн хүрээнд яригддаг ярианаас эхтэй байж . болох юм.

 
Тэнд бүхнийг зохицуулж байдаг хүн бол израйльд суугаа монгол улсын өргөмжлөлт консул Ами Оркабу гэдэг Монголд их элгэмсү Монголын түүх соёлыг нэлээд гадарладаг израйл залуу байна. Энэ залуу өргөмжлөлт консулынхаа газрын дэргэд Израйль дахь Монголын нийгэмлэг гэдэг сайн дурын байгууллага байгуулжээ. Түүнийг нь Дугармаа гэдэг бүсгүй удирддаг юм байна.

 

Тэндэхийн монголчууд хоорондоо нягт холбоотой. Баяр ёслолоор цугларч зовлон жаргалаа хуваалцдаг. Улсынхаа баярыг хамтарч тэмдэглэдэг. Нэгэнт эрийн гурван наадмаа хийх болмжгүй тул тэр өдөр үндэсний хувцсаараа гоёж ирээд төрийнхөө далбааг мандуулаад үндэсний сайхан хоолоо хийж спортын олон төрлийн тэмцээн явуулж өнгөрөөдөг уламжлал тогтсон байна. Энэ бүхний өргөмжлөлт консул ивээн тэтгэж зохион байгуулдаг гэнэ.

 
Энэ консул ч биднийг бас албан ёсоор хүлээн авч энгийн сайхан яриа өрнүүлж нэг үдшийг өнгөрөөсөн билээ. Тэрээр Чингис хааны ач манай энд ирсэн түүхтэй гэж шүү гэхэд нь Тийм ээ тийм. Тэд нарын хүлэг морьтойгоо хатируулж явсан газар бид төмөр хүлгээр довтлоод ирлээ. Энэ Газын зурвас гээд байдаг чинь Газан хааны минь хүрч ирээд явсан зурвас газар биш биз.

 

Газаны зурвас газын зурвас гэхэд нэг л төстэй сонсогдоод байна гэж наргиа болговол. Магадгүй магадгүй гээд инээж байлаа. Даан ч хэлгүй “даадай” би орчуулагчаараа дамжуулж ганц хоёр үг сольсон минь энэ. Хэл мэддэгсэн бол сайн бурахсан гэж бодож суулаа. Тэрээр Энэтхэг Турк зэрэг улсад элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч эртний танил Жанцангийн Гөлгөөд мэнд дамжуулсныг нь уламжилья.

 

Израйльд монголчууд цөөхөн очдог бололтой. Н.Энхбаяр даргыг нэг удаа очиход нь уулзаж чадаагүйдээ харамсан ярьж байхын дээр С.Оюун гишүүнийг ирэхэд уулзан чин сэтгэлээсээ ярилцсанаа тэд их л бахархан дурсан ярьж байлаа. Энэ үеэр манай нэрт сэтгүүлч Дашзэвэг маань тэднээс чин сэтгэлийн ярилцлага авч нутагт суугаа аав ээж ах дүүд нь амар мэндийг нь дамжуулж буянтай сайхан үйлс бүтээж явлаа.

 
Тэнд нэг ийм явган шог байна. Эмнэлэгт насан өндөр болсон нэгэн еврей иржээ. Эмч үзээд найдваргүй болжээ. Одоо уулзах хүмүүс байвал дууд гэжээ. Ах дүү нар цөм ирж гэнэ. Гэтэл өвгөн нүдээ арай гэж нээн тэднийгээ тойруулж харснаа ухасхийн босч Та нар чинь цөм ирчихсэн юм уу. Дэлгүүр дээр хэн байгаа юм гэж уурссан гэдэг. Хөөрхөн шог байгаа биз.

 

Израйльд байгаа монголчууд сэтгэлээ нээн бидэнд хэлсэн нь Израйльчууд бидэнтэи адилхан хүүе… хаае… энэ минь… тэр минь.. чи минь гэсэн чин сэтгэлийн халуун сайхан харьцаа байхгүй. Ер нь жаахан хөндий хүйтэн гөлгөрдүү хүмүүс гэж байна шүү. Сэлэнгэд малын өвчнөөс урдчилан сэргийлж халваргүйжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр хоёр израйль нөхөр ирсэн юм.

 

Тэгээд Зүүнбүрэн суманд нэг малчныд иртэл эзгүй байж таарч. Жолооч нь тэднийг дагуулан нөгөө эзгүй айлд орон данх савыг нь гарган цай хийж эрэгнэн савыг нь уудлан идээ гаргаж өгөхөд нөгөө хоёр учиргүй айж сүйд болсон гэнэ. Удалгүй гэрийн эзэн ирж тэд нарт хоол хийгээд идэж байхгүй яасан юм гэхэд их л гайхан
Та нар чинь яасан сайхан амар жаргалтай улс вэ.

 

Манайд бол зэргэлдээ айлдаа ороод цай уух нь байтугай. Гудамжинд байгаа сав баглаатай юманд гар хүрэхээс айдаг. Ийм сайхан амар жаргалтай амьдардаг бол тэр их байшин сав харуул хамгаалалтаар юугаа хийнэ гэж өгүүлж байсан гэдэг. Чимх чимхээр бидний яс махнаас салан одож сайхан монгол зангаа гээчихгүй юмсан. Үүн дээр израйльчуудын тэр хөдөлмөрч чанарыг нэмчихвэл миний монголчууд ухаанаараа дутах биш дэлхийн од болох нь тодорхой.

 
Дашрамд хэлэхэд би Даяар Монголын залуусын хөдөлгөөнийг дэмжигч нэгэн бөлгөө. Саяхан Ховд хотын барилга дээр ажиллаж байсан хятадуудаас хоёр хятад нэгэн хүнсний дэлгүүрт орж ирээд наймаа хийхдээ шүлс нусаа хаяж дээрэлхэн их дуугаар пан пан хийж онгироод байхаар тэнд тааралдсан хоёр жаахан залуу хэмх нүдээд өгч. Энэ үед цагдаа нар ирж учрыг лавлаад нэмж хашраагаад өгсөн байна. Түүнээс хойш тэдний ханд дарагдаад нам болсон гэсэн аман зугаа яриа сонсоод үнэн бол болж гэж бодож билээ.

Дөрөв.

Израйльд болсон дэлхийн яруу найрагчдын 32 дахь хурал, яруу найргийн наадмын үйл ажиллагааг 1985 оны Нобелийн энх тайвны шагналтан, энх тайвны утга зохиол, олон улсын чуулганы дэд ерөнхийлөгч Израйлийн зохиолчдын холбооны захирал, зохиолч яруу найрагч эмч Эрнесто Кахан гэдэг хүн зохион байгууллаа. Энэ эрхэм Кахан гэдэг нэрээ Монголын “Хаган” гэсэн үг хэмээн бахархан өгүүлж байна.

 

Энд 24 оны 200 гаруй зохиолчид ирсэн бөгөөд дэлхийн яруу найргийн академийн ерөнхийлөгч эдүгээ францад суугаа хятад гаралтай Маурус Янг ирж оролцлоо. Түүний ээж нь өвөрмонгол хүн гэнэ. Тэгээд монголчууд бидэнд их элэгтэй хандаж байх шиг санагдсан шүү. Бид гээд байдаг нь зохиолч сэтгүүлч Б.Дашзэвэг, яруу найрагч Ч.Дамдиндорж, Соёл яруу найргийн академийн нарийн бичгийн дарга, Гүнү сэтгүүлийн редактор орчуулагч О.Мөнхнаран бид нар юм шүү дээ.

 

Дэлхийн урлаг соёлын энэ академид манай зохиолчид 2002 онд элссэн юм. Энд тэндээс ирсэн хүмүүс Г.Мэнд-Ооёо, Ц.Бавуудорж хоёрыг их сураглаж Монголд болсон дэлхийн яруу найргийн 26 дугаар их наадам Монголын тал нутагт үнэхээр сайхан болсныг дурсан ярьж байлаа. Би тэднийгээ дэлхийд данстай зохиолчид юм байна гэж бахархан бодож явлаа.

 
Энэ удаагийн Израйлийн тэнгэр дор Ирусламын газар шороон дээр болсон дэлхийн яруу найргийн баяр сайхан болж өнгөрлөө. Дээлтэй Монголын онгод цалгиж, дэлтэй хүлгийн үүрсэх сонсогдсон монгол найраг тэнд айраг шиг шуугин исч хүлэг шиг хуйхран цамнаж байлаа.

 


Яруу найрагч Н.Сүхдорж


URL:

Сэтгэгдэл бичих