Л.ГVНДАЛАЙ: Ц.НЯМДОРЖ БОЙКОТЛОЖ СУУГАА НЬ СОНИН БАЙНА
УИХ-ын чуулганы танхимын төв болон хойд хаалгыг МАН-ын гишvvд таглаж суун, хэнийг ч оруулахгvй, хуралдаан хойшилсон. Энэ vеэр УИХ-ын гишvvн асан Л.Гvндалай Төрийн ордонд орж ирэв. Тэгээд лоозон барьж суусан МАН-ынхантай очиж уулзсан юм. Тэрээр “Бидний байр ингэж солигдох гэж. Тэр тусмаа Ц.Нямдорж ингээд сууж байгаа нь сонин байна” гэж хэлж байлаа. Ингэж хэлээд тэрээр тэдэнтэй гар барив. МАН-ынхны энэ vйлдлийн талаар тvvний байр суурийг сонслоо.
Л.Гvндалай “МАН-ын гишvvд, тэр тусмаа Ц.Нямдорж хvрч ирээд чуулганы танхимыг хааж, Төрийн ордон, төрийн сvлдийг бойкотлоод сууж байгаа нь сонин байна. Яг 10 жилийн өмнө хийж байсан vйлдлийг маань энэ хvмvvс ойлгоогvй байж. 2002 оны намрын чуулганы нээлтийн vеэр би лоозон барьж эсэргvvцэл илэрхийлж байсан. Тvvнийг МАН-ынхан буруугаар ойлгожээ. Гэхдээ би чуулганы хуралдааныг тасалдуулаагvй. Бусдад саад болоогvй. Би өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж байсан. Гэтэл энэ хvмvvс ардчиллын төлөө тэмцэж байсныг буруугаар ойлгож байсан нь өнөөдөр харагдлаа. Тэгсэн хэрнээ өнөөдөр энэ хvмvvс хаалга тэвхлээд суучихжээ. Энэ бол буруу. Ардчилал гэдэг чинь зөв зvйлийг зөвөөр хийхийг хэлдэг юм. Эсэргvvцэл болгон зөв биш шvv. Vр дагавар нь ямар гарахаас эсэргvvцлийн vр дvн шалтгаална. Эдний ингэж чуулганы vйл ажиллагааг хааж боож байгаа нь vр дvнгээ өгөхөөсөө илvvтэй хор хохирол учруулж байна” гэв.
Тэрээр 2002 онд УИХ-д цөөнх байхдаа чуулганы нээлтэд vг хэлэх эрх олгооч гэж хуралдааны vеэр лоозон барьж эсэргvvцлээ илэрхийлж байсан юм.
ardchilal
URL: