МАН-ын залуу гишүүд “манаач”-аа хийж байна
Өнөөдөр өглөөнөөс МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимын үүдийг таглаж суух ажлаа дахин үргэлжлүүлээд байна.
Өвөрхангай аймгийн аравдугаарт тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй гэхдээ МАН-ынхан эсэргүүцэж, Төрийн ордны гадна, дотор жагсаал зохион байгуулж байгаа билээ.
Өглөөний 10.00 цагт товлогдоод байсан чуулганы хуралдаан болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өчигдөр чуулганы танхимын үүдэнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, М.Энхболд тэргүүтэй намын ахмадууд сууж жагссан.
Өнөөдөр С.Бямбацогт, Я.Содбаатар, Су.Батболд, Н.Номтойбаяр зэрэг залуу гишүүдийн хонины ээлж бололтой.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL: