Ноён Бондгор эрчимтэй турахаар шийджээ

Ноён Бондгор хамгийн хялбар, хөгжилтэй аргаар түргэн хугацаанд турахаар шийджээ. Тодруулбал, тэрээр “TV5” телевизийн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ “Ододтой бүжиглэе” шоунд би оролцохоор болсон. Энэ шоунд заавал сайн бүжигчин оролцох албагүй. Харин ч хамгийн хялбар, хөгжилтэй аргаар түргэн хугацаанд турахад минь туслах байх. Нөгөөтэйгүүр залуучуудад зөв үлгэр дууриал, сэтгэхүйг суулгаж байгаа нь надад таалагддаг” гэжээ.

Сонирхуулахад түүний хамтран бүжиглэгчээр “Хатантуул” хамтлагийн бүжигчин Сувдаа оролцох юм байна.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих