Өвөрхангайчууд Улаанбаатарт хуушуурдав

Төрийн ордны гадна эсэргүүцэл илэрхийлсэн МАН-ын гишүүд хийгээд дэмжигчид ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байх зуур харин Монгол Улсын Түүхийн музейн гадна талд Өвөрхангайн төмөр хүлгүүд битүү зогсож харагдав. Машиндаа багталцахгүй шахаж сууцгаах тэдний зарим нь музейн урд талын хайс налан халуун хуушуур, цай зөөлгөж идээд харин ч нэг тухтай байцгааж байх юм. Уг нь, нэг санаа нэгдсэн чиглэлтэй байсан бол Төрийн ордны гадна талд юу ч үл тоон зогсох байсан тус аймгийн иргэд харин үндсэн зорилгоосоо гажсан уу аль эсвэл андуурсан уу халуун цай, хуушуур идсэн шиг Түүхийн музейн урдуур өнгөрөх олныг харан хээв нэг сууж харагдсан. Улс төрөө гэж…
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих