ОРГОДОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН 32 ЖИЛИЙН ДАРАА БУУЖ ӨГЧЭЭ

БНХАУ-ын оргодол хоригдол, 56 настай Ли Цинчунь толгой хоргодох газар, идэх хоол, эмчлэх эмчтэй болно гэж найдсандаа 32 жилийн дараа цагдаагийнханд бууж өгсөн байна.
Тэрбээр санаандгүйгээр хүний амь хороосон хэргээр 1980 онд 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Өөрийгөө эмч хэмээн танилцуулсан Ли Хэнань мужийн оршин суугчид их хэмжээний архинд хүжний үнс хийгээд уухыг зөвлөсөн байна.

Энэ зөвлөгөөг дагасан эмэгтэй нас баржээ.
Тэрбээр шоронд ороод удалгүй оргосон бөгөөд энэ бүх жилүүдэд түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилсан боловч амжилт олоогүй байна.
Гэвч 32 жилийн дараа түүний бие муудсан бөгөөд эмчилгээ хийлгэх мөнгөгүй болсон учир цагдаагийнханд бууж өгчээ.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих