ЗҮРХГҮЙГЭЭР ЗУРГААН САР АМЬДАРЧЭЭ

Чехийн гал сөнөөгч Якуб Халик зүрхгүйгээр зургаан сар гаруй амьдарсны эцэст 37 насандаа амьсгал хураажээ.
Халикт хорт хавдар илэрсний учир эмч нар түүний зүрхний зүүн, баруун талыг хоёр шахуургын тусламжтайгаар ажиллуулж байв. Энэ хосгүй мэс заслыг энэ оны дөрөвдүгээр сард хийжээ.
Элэг нь ажиллагаагүй болсны улмаас Халик нас барсан байна. Яагаад элэг нь ажиллахгүй болсныг, хиймэл зүрхний ажиллагаа нөлөөлсөн эсэхийг задлан шинжилгээгээр тогтоох аж.
Механик зүрхээ ажиллуулах аккумуляторыг биедээ байнга зүүж явах шаардлагатай байсан ч Халик чөлөөтэй хөдөлж, тэр ч бүү хэл эмнэлгийн спорт зааланд хичээллэдэг байжээ.
Мөн тэрбээр донорын эрхтэний дугаар хүлээж байсан аж.
Онош тогтоолгосныхоо дараа хорт хавдартай хүн донорын мэс засал хийлгэхийн тулд уудаг эмийг хэрэглэх нь Халикт хориотой байсан учир тэрбээр донор эрхтэнтэй болох боломжгүй байв.
Урьд нь Халиктай адил нэгэн америк хүн зүрхээ солиулах мэс засал хийлгэсэн боловч ердөө долоохон хоног амьдарсан байна.
З.Амгалан

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих