“Орчлон” сургуулийн хүүхдүүдээс цусан суулга илрэв
“Орчлон” дунд сургуулийн сурагчид энэ сарын 10-нд үдийн цайндаа хордож, дөрвөн сурагч ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн.
Эл хэрэг явдлын дараахан “Орчлон” сургууль үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа билээ. Мөн тус сургуулийн 338 хүүхдээс гэдэсний цусан суулга өвчин үүсгэгч нян илэрсэн нь тогтоогдсон талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга
А.Амбасэлмаа мэдээлж байна.
Одоогоор эмнэлэгт хэвтсэн дөрвөн сурагч эмнэлгээс гарч, өрхийн эмчийнхээ хяналтад шилжжээ. Түүнчлэн цусан суулгацаар өвчилсөн хүн эмнэлгээс гарч болох ч өвчин үүсгэгч нян биед үлдэж болзошгүй учир бүтэн сарын турш эмчийн хяналтад байж, шинжилгээ өгөх хэрэгтэй аж. Шинжилгээгээр өвчний нян илрээгүй тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үздэг байна.
URL: