Хотын даргын “Хэт үнэтэй байна” гэж унахаас татгалзсан “Lexus-570″-ыг дуудлагаар худалдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ өндөр үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн машин унахгүй гэдгээ ажлаа авмагцаа мэдэгдэж байсан. Иймээс ч өмнөх хотын мэр Г.Мөнхбаярын хэрэглэж байсан  Lexus-570 машиныг унахгүй гэсэн шийд гаргасан билээ.

Тэгвэл мөнөөх Lexus-570 маркийн машиныг дуудлагаар худалдахаар болсноо өнөөдөр зарлалаа. Уг машиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудах юм байна.

 

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих