МАН-ынхан мөнгө тарааж байна гэсэн төлбөрт мэдээг АН-ын нарийн бичгийн дарга тараажээ
МАН-ынхан жагсаалд оролцож буй оюутнуудад 40 000 төгрөг өгчээ. Чингэхдээ уг мөнгөө Тусгаар Тогтнолын Ордон дээр тарааж байна гэх мэдээлэл “Төлбөртэй нийтлэв” гэх тодотголтойгоор зарим цахим хуудсуудад нийтлэгдсэн билээ.
Тэгвэл уг мэдээллийг улсын мөнгөөр Вашингтонд суралцаж байсан , АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг гэгч тараажээ.
Энэ тухай МАН-ын дэргэдэх НАМОХ-ы Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Гантулга хэлсэн бөгөөд тэрээр мөн :
” Монголын Улсыг удирдаж буй эрх баригч улстөрийн хүчний хариуцлагатай албан тушаалтан улс орныхоо ирээдүй болсон үзэл бодлоороо жагсч оюутан, залуусыг ингэж гутаан доромжилж болохгүй ээ. Оюутан залуус мөнгө харж жагсдаг цаг үе өнгөрсөн. Өнөөдөр оюутан залуус тэтгэлэгтэй, хүссэн зүйлээ сурдаг болсон” хэмээн мэдэгдсэн юм.
Х.Энхбат
URL: