Хар нуур Хятадын өмч болжээ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт орших Хар нуурыг хятадууд өмчилж авчээ. Хятад эзэнтэй нэгэн компани уг нуурын дэргэд үйлдвэрлэлийн зориулалтын барилга барьж нуурын нэг захаас нөгөө зах хүртэл төхөөрөмж суурилуулан давс олборлох ажлыг хийгээд гурван жил болж байна. Тус нуураас шүүж авсан цагаан давсыг Хятад уруу вагоноор зөөвөрлөдөг. Өдөрт 10 гаруй пронтер машин давс хотруу оруулдаг гэсэн мэдээлэл байна. Түүгээр ч зогсохгүй малаа хужирлах гэсэн нутгийн иргэдийг уг нуурт ойртуулахгүй нэг машин хаягдал давсаа 30 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Ийнхүү нутгийн иргэдээс нь илүү эрх мэдэлтэй болсон тус газрыг харъяа байгууллагууд нь шалгах цаг болжээ.

В.Нэргүй

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих