УИХ-аас “Утаа үнэртэж” эхэллээ

УИХ-аас “утаа үнэртэж” байна. Бүхэлдээ хууль тог­тоох засаглалын хүч чад­лыг доройтуулж, эмзэг хам­гаалалтгүй болгох тийм улс төрийн зөрчил түймэр мэт асахад ойрхон байна. Энэ бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын асуудал биш. Г.Батхүү, Д.Зоригт, С.Чинзориг, Н.Төмөр­хүү нарын хувь хүмүүсийнх нь эрх ашигтай хол­боотой асуудал бүр ч биш. Эцсийн дүндээ одоогийн УИХ-ын бүрэн эрхтэй холбоотой онцгой эмзэг харилцаа болж байна. Тийм ч учраас Ардын нам Сүхбаатарын талбайд жаг­саал зохион байгуулах эсэх нь бидэнд хамаагүй. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын дарга хэрхэн гэдийж, гөжүүдлэх нь ч гол бус. Хамгийн чухал нь хуулиа шударгаар мөрдөж ажиллах яв­дал. Гэтэл өнөөдөр УИХ-ыг тойроод олон эргэлзээтэй асуул­тууд гарч байна.

МҮАН-ын гишүүн Ц.Цолмон гишүүн МАХН-д элссэнээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн шаард­лага байхын дээдээр байгаа. Харамсалтай нь, үүнийг хайхарч байгаа хууль сахиу­лагч нь алга. Татварын ерөнхий газрын дар­га асан Д.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өр­гүүлэх шиг амархан зүйл өнөөдөр байхгүй. Гэвч эгэл бус хоригдлын шахалтаар хаа­шаа ч хөдөлж чадахаа бай­чих­лаа. Ирэх оны төс­вийн төсөл нь онгорхой, цоорхой­гоо­роо гайхуулаад улстөржих үндсэн цурмыг дэг­дээж байна. Үндсэндээ шинээр байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагаа бүхлээрээ ойл­гомжгүй, талцсан, шан­таа­жилсан хэв маягт барьцаалагдсан энэ үед “УИХ-аас “утаа үнэртэж” эхэллээ” гэвэл буруудах зүйл үгүй биз ээ. УИХ-аас “утаа үнэртэж” байна.

Г.Отгонжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих