Дээгий Хятад pyy довтолжээ

«Номин талст» хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн саяхны нэгэн өдөр найзууддаа «Би Монголын дуу хоолойг Дундад улсад гаргаж байна» хэмээн онгирчээ. Тэрбээр «Би Хятад руу уран бүтээлээрээ довтолно» хэмээн ам алдсан байна.

 Тэр ч бүү хэл, дуучин залуу тун удахгүй хятадаар дуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Гэвч хятад хэлээр дуулна гэдэгтээ тэрбээр бага зэрэг эмзэглэсэн үү, эсвэл хүмүүс буруу ойлгочих вий гэж эмээсэн үү «Гэхдээ намайг урвагч шарвагч гэж битгий бодоорой. Манай уран бүтээлчид орос хэлээр зөндөө л дуулдаг. Энэ бол урлаг. Тиймээс зөвөөр ойлгоорой» хэмээн учирласан байна.

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих