Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг Завханы хурган дарга нарыг архидуулах аянд гарлаа
МАН –ын онц их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнд дандаа “томчууд”-ын хүүхдүүд сонгогдсон явдал нотолно. Хэний хүү хэн байсныг түмэн олон бараг хэлүүлэлтгүй мэдэх биз. Тоймтой хэдээс нь дурьдах юм бол”Эрдэнэт” хэмээх вант улсын эзэн байсан Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг. Тэрээр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч. НИК-ын том захирлуудын нэг. Хотын төвд тансаг байр бариулж, өндөр үнээр зарсны, бас гадаадад амьдарч, гахай шувууны мах идэснийг эс тооцвол энэ залуу МАН-д ямар ч гавьяа байгуулаагүй нэгэн. Гэвч тэрээр тун хурдан байр сууриа нам дотор олж, бас болоогүй 2012 онд нэр дэвшихээр бэлтгэж байна. Ш.Содбилэг гэхэд л Завхан аймгийн бүх сумдын намын үүрийн дарга нар, ИТХ-ын дарга нарыг дагуулан Бээжин, Хөххот, Утай гүмбэнгээр зугаацуулж, архидуулж, халаасны мөнгө гардуулж яваа аж. Үнэндээ хийсэн бүтээсэн зүйлгүй, хөрөнгө мөнгөнөөс өөр юмгүй, монголчуудын амьдрал мэдэхгүй баячуудын хүүхдүүд иргэдийн саналыг худалдаж авах ажилдаа гарлаа.
URL: