Хилийн цэргийг татан буулгая”-5

“Хилийн цэргийг татан буул­гая”. Ийм нэртэй нийт­лэл гарч эхэлснээс хойш ре­­­дакцийн утас хангинаж хил, хилчдээ гэсэн олон мян­ган иргэний санал хүсэл­­тэд дарагдах болсоор даруй сар болж. Зарим нэг нь “Үнэ­хээр татан буулгах гээд бай­на уу” гэж халагласан, ха­руус­­­сан өнгөөр асуусан нь ч бий.

Хилийн цэргээ татан буул­­га­­чихвал бид яах билээ. Бо­роохой барьсан цагдаагаар хилээ мануулах уу. Төсөөлөөд үз дээ. Нэг л биш юм. Хэрэв хил дээр бороохой барьсан цаг­даа явж байвал угийн ушу, кун­фу­чин хятадууд орж ирээд ганц өшиглөөд уна­га­чих байлгүй.

Харин “татан буулгая” гэс­ний учир нь хилийнхнийг удир­даж байгаа дарга даам­луудын сэтгэлгээнд нэн даруй өөрчлөлт хийхгүй бол алдар нэр, авгай хүүхэн, эд хог­шил, эрх мэдэлд шуна­саар явахад тань татан бууг­дах дээ­рээ тулчих вий гэдгийг л сануулах гэсэн хэрэг.

Ингээд олныг нур­шил­гүй­гээр нэгэн зүйлийг өгүүлье.

Сайдаа хүлээх хилийнхэн нэг л бужигнаж орхисон хараг­дав. Зарим нэг дарга нар нь гавьяаныхаа амралтанд гарах, нэг хэсэг нь өөр албан тушаалд шилжиж ажиллах тухай ярьж, нөгөө хэсэг нь бүр өрөөгөө сулласан нь энэ байгууллагын ажил цаанаа л нэг цалгардаж байгааг илтгэх аж. Энэ нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “Хилийн цэрэгт очиж, ажил байдалтай нь танилцана” гэсэн мессэжтэй холбоотой гэнэ. Тэрбээр очно гэсээр сар гаруй болж байгаа сурагтай. Аргаа барсан дарга нар нь албан хаагчдынхаа “Албаны бэлэн байдал”-ыг нь шалгаж, хааяа түргэн авахуулж “тохуурхдаг” аж.

Өөрт нь шууд захираг­даг­сад үүрээ эвдүүл­сэн шор­гоолж лугаа адил ийн бужигнаж байхад харин ХХЕГ-ын командлагч л ганцаараа айх зүйлгүй амар тайван суугаа гэх яриа хилийхний дунд таржээ. Учрыг тодруулбал, эрхэм команд­лагчийн сайрхлаас болсон аж. Тэрбээр саяхан Налайх дахь салбар ангидаа хилээс тэтгэвэртээ гарсан бэлт­гэл ахмадуудаа хүлээж авсан аж. Чингэхдээ “Хилийн цэрэгт надаас өөр шинэч­лэлт хийчих зоригтой хүн одоохондоо алга” гэсэн өн­гө аяс­тай үг унагасан гэх юм.

Харин хилийнхэн үүнийг ихэд эмзэг хүлээн авсан байв. Тэд үүнийгээ “Хуучин сайд Д.Од­баярын дэмжлэгээр гарч ирчихээд одоо олби оготно шиг АН гэж гүйх бол­лоо. Ерөнхийлөгчийг болон АН-ын хүрээний хүмүүсийг Минжийн заставт аваачиж тан­саг­луулсныхаа хариуд суудал­тайгаа үлдэх нь дээ. Цаашид ийм даргатай яана даа” хэмээн харуусаж, халаг­лаж байсан юм.

Дээдсүүдийг тансаг­луул­сан Минжийн заставт нэг өдөр гурван нислэг хийх нь битгий хэл улиралдаа ганц удаа заставынхны хангалтыг өгөхөөр нисч очдог тийм л газар. Монголын талаас машинтай очно гэж санахын ч хэрэггүй. Харин Оросын талаас бол машинтай очиж болдог тийм л газар. Гэтэл бүтэн улиралд нэг л удаа очдог байхад хашир генерал команд­лагчаараа үлдэхийн тулд гурван улиралд зар­цуулах шатахууныг нь ийнхүү нэг өдөр цацчихаар хилчид яаж ч ам сайтай байх билээ. Мөн түүнд ам муутай байх бас нэгэн шалтгаан нь “гэрээт хил­чин”, “сумгүй буу” хоёр.

Гэрээт хилчний тухайд 1990-ээд оны сүүлчээс зэвсэгт хүчин, хилийн цэрэгт үүнийг туршин үзээд цаашид явуургүй, хөрөнгө мөнгө үрсэн, төсөв данхайлгасан гэж үзээд цуцалсан байдаг. Гэтэл гэрээт хилчин өдгөө ч хилийн цэрэгт байж л байгаа. Харин зэвсэгт хүчнийхэн үүнд нухацтай хандаж одоо ч гэрээт цэргийг бүрэн бүрэлдэхүүндээ багтаагаагүй байдаг юм билээ.

Гэтэл энэ албыг хилийн цэрэгт байлгасаар, улиг домог болтол нь ярьж суртал­чилсаар л байгаа. Энд орхигдуулж болохгүй бас нэг зүйл бий.

Энэ албыг хилийн цэрэгт нэвт­рүүлснээр хилийн зас­тавын офицер, ахлагч нар болон гэрээт хилчин хоёрын амьдралын орчинд газар тэнгэр шиг ялгаа гарч, насаараа хилд зүтгэсэн офицер, ахлагч нар ядуу хэвээр, харин хоёр жил алба хаах гэрээт хилчин өндөр цалин, орчин үеийн тавилга бүхий байр сууцаар хангагдаж байна. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж бодъё л доо. Гэтэл сүүлийн үед хил дээр гарч байгаа гэмт хэргүүд гэрээт хилчидтэй холбоотой байдаг нь нэгэнт нууц биш болсон. Арга ядахдаа дээр өгүүлсэн командлагч тушаал гаргаж сумгүй буу үүрүүлээд хилийн манаад явуулах билээ дээ. Тэгтэл малын цэрэг галзуу чононд ноцуулсан, мотоцикльтэй цэргийг чоно хөөсөн зэргээс үүдэн сум замгийг нь хилчдэд өгсөн. Гэхдээ энэ нь өнгөц харахад командлагч нь тушаал гаргаад эргээд хүчингүй болгоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ хилчдэдээ итгэж чадахгүй, тэд­ний дотоод сэтгэл рүү өнгийж чадах тийм дарга ховордсоныг гэрчилж буй хэрэг юм.

Дээрх амьдралд үл нийц­сэн үйлдлүүд нь албаны эрх ашиг, хилчдийн амьдрал хувь заяаны төлөө биш зөвхөн зөөлөн суудалдаа сууж үлдэхийн тулд ямар ч зүйл хийхээс буцахгүй болж гэд­гийг ч давхар илтгэх шиг.

Тусгаар улсынхаа хилийг эргэх дөрвөн улиралд хилчид маань манаж байдаг гэж ард түмэн боддог. Гэтэл хилчид хилийн зурвас зааг дээр манааны үүрэг гүйцэтгэж бай­хад дарга даамлууд дот­роос нь “завшаад” байж байдаг тохиолдол ч гарах болсон нь хилийнхний дунд ил бай­даг юм билээ.

Тэдгээр дарга нар байгалийн аль үзэсгэлэнтэй, ан агнууртай, буйдхан, хилийн хэсгийн анги салбарыг түшиглэн өндөр эрх мэдэл бүхий албан ту­шаалтнуудыг аваачин өөрийн явцуу эрх ашиг, са­наагаа лобиддсоор л байна.

Тухайлбал, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Уул, Дадал, Минжийн хангайн салбаруудад аль хэдийнэ тухалцгааж, орчин үеийн хаус сүндэрлүүлээд амжиж. Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Онон голын хилийн хэсэгт бригадын генерал “А.Дулаанжаргалын тохой” гэх газар бий болж, бараг л газрын зурагт тэмдэглэгдэх нь холгүй болсон гэх. Тэндхийн ард иргэдийн ярьдгаар тухайн ангийн дарга нараар өөрсдийн “гарын хүн”-ээ томилдог бөгөөд тэд нь жилийн дөрвөн улирал, харанхуй шөнө, усан бороо, цасан шуурганаар ч төрөл бүрийн үйлчилгээ үзүүлээд тап хийтэл ёсолдог гэсэн.

Энэ мэт хэлбэрээр хөө­цөлд­дөг, улстөржсөн дарга нар­тайгаар Хил хам­гаалах бай­гуул­лагын ажил урагш явах­гүй нь мэдээж.

Ужгирсан энэ уламж­лалыг шинэчлэлийн Засгийн газар хэрхэн өөрч­лөхийг мянга мянган хилчин харж хүлээж буй гэд­гийг эрхэм сайдад анхааруулахад илүү­дэх­гүй биз ээ.

Түрүүч нь ¹179, 183, 185, 192-т

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих