Ч.Сангарагчаад 2.4 жилийн ял оноож Ганцхудагт хорилоо.
AТГ-ын дарга Ч.Сангарагчаад нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хорих ял оноосон байна.Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурал АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг шүүсэн юм.
АТГ-ын дарга Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сарын ял оноосон бол дэд дарга Д.Сундуйсүрэн, тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн ял оноосон байна. Харин Тамгын газрын дарга Г.Бадарчийг өршөөлд хамруулсан байна.
Ял сонссон хүмүүсийг Ганцхудагийн урьдчилан хорих төв рүү одоо ачих гэж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн гадаа нилээн бужигнаантай байна хэмээн манай сурвалжлагч Н.Түвшинжаргал мэдээллээ.
Энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат нар шүүх ажиллагаанд ирж оролцоогүй юм.
2011.01.22 21.30 цагт АТГ-ын дарга Ч.Сангарагчааг хорих анги руу авч явлаа.
URL: