Интернетүүдийг цэгцлэх хэрэгтэй гэв

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан билээ. Энэ үеэр тэрбээр байрны орц хонгил ашиглан үйл ажиллагаа явуулдаг интернет кафенуудыг цэгцлэх хэрэгтэй гэдгээ хэллээ. Сүүлийн үед техник технологи идэвхитэй хөгжиж байгаа энэ үед интернетийн байнгын хэрэглэгчид буурах хандлага ажиглагдаж байгаа учраас нөхцөл шаардлагыг сайжруулах хэрэгтэй байгааг онцоллоо. Учир нь гурвалсан үйлчилгээ нэвтэрснээр айлууд телевиз, утас, интернэтийг давхар ашиглах болж интернетийг дангаар нь суулгахаас татгалзах болсон билээ. Өдгөө манай улсад интернетийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 85 байгууллага байдгаас 30 орчим нь идэвхитэй байдаг аж.

Б.Золзаяа

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих