Д.Сугар Асгатын ордын “бодийг нь хөтөлчихжээ”

Гурван орны хилийн заагийг дамнан оршдог гэх чимээгүй Асгатад чимээ орж эхэллээ. Монголын талдаа баялаг нь арвин тус орд бол манай улсын стратегийн ач холбогдол бүхий чухал ордуудын нэг. Гэтэл энэ ордын 75 хувь нь аль хэдийнээ эзнээ олсон байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, манай улс өөрийн эзэмшлийн талыг “Полиметалл”-д худалдсан аж. Энэ хэрэг хэнтэй холбоотойг шүүн тунгаавал Д.Сугар Төрийн өмчийг хороог удирдаж байхдаа хийсэн хэрэг гэх. Ийнхүү Асгатын гэх мөнгөний асар их нөөц бүхий орд ашиглах хүмүүсийг хайж байгаа гэх нэрийн дор дахиад л монголчуудад ямар ч хүртээлгүй гадныханд ашиглагдах газар болж хувирлаа.

Өндөр уулын бүсэд техник угсрах, олборлолт хийх хүчин чадал манайд байхгүй гэж мэлзсээр байсан тус ордоос өдгөө Монгол улс 25 хувьтай үлджээ. Монголын баруун хойд хэсэгт, ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува улстай хил залгаа, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог энэ ордыг ашиглаж эхэлбэл 600 хүнийг ажлын байртай болгоод зогсохгүй жил бүр улсад 2.7-5.4 тэрбум төгрөг оруулах боломжтой гэсэн судалгаа бий. Хэдийгээр хайгуул хийж, нөөц баялгийг нь тогтоосон ч өнөө хэр ашиглаж байгаагүй бөгөөд 1993 онд “Монголросцветмет”-д лицензийг нь шилжүүлснээс хойш 873 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Энэ хооронд “Монголросцветмет” АНУ-ын “Алекс Ази” компанитай түншилж, тэдний зүгээс 123 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч эрсдэлтэй гэж үзэн хаяад явжээ.

Түүнээс хойш тус ордын талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байсаар 2006 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлах үеэр “Монголросцветмет”-ийн захирал О.Эрдэнэ Оросын “Полиметалл” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Асгатын мөнгөний ордын хувьцааны 51 хувь нь “Монголросцветмет”-ийн мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан байдаг байна. О.Эрдэнэ дарга “Полиметалл”-тай байгуулсан гэрээндээ Асгатын мөнгөний ордын дүрмийн санг 32 сая ам.доллараар үнэлж, “Полиметалл” компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирч, харин манай талаас өмнө нь хийгдсэн нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран ажиллахаар ярьж тохиролцсон байжээ.

Асгатын мөнгөний ордыг хууль бусаар “Полиметалл”-д шилжүүлэхэд “Монголросцветмет”-ийн захирал О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга Д.Сугар нар ихээхэн хүчин чармайлт тавьж, дундаас нь хувь эзэмшсэн гэх яриа гадуур түгэх боллоо. Ийм учраас Монгол улсын стратегийн чухал ач холбогдол бүхий ордыг тус жагсаалтаас хасуулах тухай хүсэлтийг Оросын тал Монголын Засгийн газарт тавьсан байна. Сайхан хүүхэн тааралдвал 500 доллар бэлэглэдэг Д.Сугар ингэж баяжсан болоод зарим нэг хүний сарын цалинг хүмүүст өгч яваа байх. Ямартаа ч Асгат монголчуудынх биш болж, энэ бүхний хариуцлагыг Д.Сугар, О.Эрдэнэ, Н.Энхбаяр нар хүлээх үү, эс хүлээх үү гэдэг дээр асуудал яригдах биз ээ.

 

үрдүнмн


URL:

Сэтгэгдэл бичих