Алтангадасаас Үүл дарга томилгоо хийгээгүй байна

Шинэчлэлийн Засгийн газар, хотын шинэ удирдлагын харьцаа өдөр ирэх тусам хүйтэрч байна.

Учир нь Э.Бат-Үүл дарга өөртэй нь Үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг нийслэлийн харьяа агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Алтангадас фракцаас нэг ч хүнийг томилоогүй аж. Тиймээс Н.Алтанхуяг Засгийн газрын бүх томилгоон дээр Э.Бат-Үүл баатарт хатуурхаж, нэг хотын бус нэг улсын Ерөнхий сайд гэдгээ мэдрүүлж буй гэнэ. Э.Бат-Үүл баатар ч мөчөөгөө өгөлгүй би хотоо, чи улсаа хариуц гэсэн үгийг Засгийн тэргүүн рүү чулуудсан сурагтай. Москвад найтаахад Монголд ханиадаг гэж одоо ч хэвээрээ бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих