Ц.Цолмонгийн араас Д.Батцогт уу?
МАХН-МҮАН-ын улс төрийн холбооны дэд дарга Ц.Цолмон өөрийн байгуулалцсан МҮАН-аас гарч МАХН-д элсэн нь олон хүнийг гайхашруулсан. УИХ-ын сонгуулийн өмнө МАХН угсаа гарвал нэгт МАН-ынхаа цус, эд эсийг сорж орсон.
Одоо сонгуулийн холбоотон МҮАН-аа барьж “идэх”-ийг тэд хүсч байгаа бололтой. М.Энхсайханд хүсээд байсан Сангийн суудлыг нь өгсөнгүй. Тэр маш их гомдолтой, бас ууртай байгаа. МАХН анхнаасаа Чингис хааны байлдааны аравтын системийг ашиглаж сонгуульд оролцсон. Одоо “зүрх сугалах” хэмээх тактикийг МАН, МҮАН-д зэрэг хэрэглэж байна. МАХН-д элсэгчдийн цуваа ганц Ц.Цолмонгоор шувтрахгүй бололтой. МҮАН-аас “урвах” дараагийн хүн нь Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Батцогтыг гэх яриа ордон хавиар гарсан байна. Тэрбээр Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна гэж үзэж, ийн сонголтоо хийхэд хүрчээ.
TSAG
URL: