Нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагджээ
“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эрх бүхий албан тушаалтан нийлсэн 35 хүнийг яллагдагчаар татан, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, дээрх хоёр компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50-аад компани ажиллах эрх авсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгасан юм.
Харин мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон бол “Алтан дорнод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагдаад байгаа юм байна.
URL: