Даатгалын байгууллага дахь залилан мэхлэх гэмт хэрэг

Улсын ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг тэргүүтэй прокурорууд АНУ-н Техас мужид сургалтанд оролцож, эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа, гэм буруу, ял шийтгэлийн асуудлаар тохиролцоо хийх, мэтгэлцээн хийх журам, цагдан хорих, нэгжлэг хийх, гүйцэтгэх ажиллагааг явуулах зөвшөөрлийг шүүхээс олгох журмыг үзэж танилцлаа. Сургалтын явцад Монголын прокурорууд Даллас хот дахь холбооны шүүхийн шүүгч Ед Кинкэде, хотын Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Ерик Вайт нартай уулзаж, шүүх хуралдаанд оролцож, прокурор, хорих газруудаар зочилж үйл ажиллагааг үзэж сонирхов. Түүнчлэн Техас мужийн гэмт хэргээс сэргийлэх хорооны 10 дугаар сарын “Даатгалын байгууллага дахь залилан мэхлэх гэмт хэрэг” сэдэвт уулзалтад ярилцлагад, шүүгч Кэннингхэмийн урилгаар оролцжээ.
Энэ сургалтыг УЕПГ-ын Сургалт судалгаа, хамтын ажиллагааны төв, Техас мужийн “Toback&Associates” хуулийн фирмийн дэмжлэгтэйгээр Даллас хотод зохион байгуулсан байна. “Toback&Associates” фирмийн захирал Маттью Тобаск нь хобооны болон муж улсын шүүх, прокурорын газарт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүн ажээ. Тэрээр Монгол Улсад хэд хэдэн удаа зочилон ирж байсан бөгөөд Монголын ардчилал, шүүхийн шинэтгэлийг тууштай дамжин, Монголын шүүгч, прокурор, хуулчидтай 10 гаруй жил хамтран ажиллаж, тэдэнд зориулсан хуулийн мэргэжлийн сургалтыг жил бүр тогтмол зохион явуулж иржээ. Энэ жил, УЕПГ, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурор 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид анх удаа энэ сургалтанд оролцсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих