Л.ЭРДЭНЭЧИМЭГ: ХУУЛЬ БАТЛАГДВАЛ 5000 ХVН АЖИЛТАЙ БОЛНО

Монголын ирээдvй болсон бяцхан хvvхдvvдийн сурч боловсрох орчин тааруу, хvvхдийн цэцэрлэг хангалттай биш болсныг хvн бvхэн мэдэж буй. Vvнд хvн бvхэн дор бvрнээ дvн тавьчихаад байгаа. Тэгвэл өнөөдөр дутагдаж гачигдаад байгаа цэцэрлэгийн хангамжийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт өнөөг хvртэл хариугаа нэхсээр. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гарцыг УИХ-ын гишvvд олсон байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн асуудлыг шийдэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар илгээжээ. Хууль санаачлагч гишvvдийн нэг УИХ-ын гишvvн Л.Эрдэнэчимэгтэй энэ талаар ярилцлаа.

-Цэцэрлэг хангалтгvй байна гэсэн гомдол хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш тасарсангvй?
-Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн асуудал нь өнөөдөр нэлээд тулгамдаад байгаа нь яахын аргагvй vнэн. Хvн бvхэн vvнийг мэдэж байгаа. Тооцоо судалгаагаар 220 гаруй мянган хvvхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэтэл энэ бvх хvvхдийг багтаах цэцэрлэг алга. Улсын хэмжээнд 80 мянган хvvхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгvй гэртээ байна. Ер нь, Vндсэн хуульд зааснаар бол хvн болгон л ижил тэгш эрх эдэлж, сурч боловсорч, мэдэх эрхтэй. Энэ нь, сургуулийн өмнөх, хойно гэсэн ялгаварлал байхгvй гэсэн vг. Гэтэл энэхvv эрхээ эдэлж чадахгvй яваа 80 мянган балчир хvvхэд байна. Тэдний эрхийг эдлvvлэх шаардлагатай.
-Тэдэнд сурч боловсрох эрхийг нь эдлvvлэх ямар гарц байна вэ?
-Мэдээж, vvнийг шийдэх гарц, шийдлийг олох нь хамгийн чухал. Бидний vзэж байгаагаар манай цэцэрлэгийн тогтолцоо буруу явж байна. Яагаад гэхээр дээрх хэмжээний хvvхдvvдийг цэцэрлэгтэй болгохын 100 ортой 800 барилга сvндэрлvvлэх шаардлага гарч ирнэ. Иймэрхvv маягаар асуудлыг хэзээ ч шийдэж чадахгvй. Тиймээс хvvхдийн цэцэрлэгээ шийдэж байгаа гадаадын туршлагаас судалж vзсэн л дээ. Ерөнхийдөө гэрээр хvvхэд харах vйлчилгээ нэлээд хөгжсөн байдаг.
Ялангуяа, Азийн томоохон орон болох Филиппин, АНУ, баруун Европын орнуудад ийм загвар маш өндөр хөгжсөн байна. Ийм загварыг нэвтрvvлж чадвал жил бvр ганц хоёр барилга байгууламж барихыг зогсоон, хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломж бvрдэнэ. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн мэдvvлээд байгаа. Удахгvй тэд саналаа өгөх байх. Тэгвэл парламентаар хэлэлцvvлэгт ороод явах болно.
-Өнөөдөр vйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн барилга стандартын шаардлагад нийцэж байгаа юу?
-Цэцэрлэгvvдийн олонхи нь шаардлага хангахаа больсон нураах шатанд орсон барилгад vйл ажиллагаа явуулж байгаа. Ийм арга хэмжээ авахгvй бол хэзээ мөдгvй хvvхдvvдийн эрvvл аюулгvй орчинд сөрөг нөлөө vзvvлж эхлэнэ. Ер нь, vзvvлээд эхэлчихсэн л байгаа шvv дээ. Хана туурга нь хагарч, чийг дааж, мөөгөнцөр vvссэн тийм л нөхцөл байдалд байгаа.
-Тэгэхээр гэрээр хvvхэд асрах хууль гарах юм байна. Vvнийг дагаад цалин хөлс, асаргааны нөхцөл, хяналт, хэчнээн хvvхэд нэг дор авч болох гэх мэт зvйл яригдах нь дамжиггvй?
-Ажил хөдөлмөр эрхлээгvй, нярай хvvхдээ асарч байгаа эх, гэртээ суугаа нэг хvн зургаан хvvхэд аваад ажиллах боломжтой. Тэгэхээр нэг багшид vvнээс илvv хvvхэд ногдохгvй гэсэн vг. Мөн өнөөдөр цэцэрлэгийн насны нэг хvvхдэд ногдох төсвийн дагуу хөрөнгө мөнгөө төрөөс авчих юм. Тодруулбал, цалингийн зардалд 70-80 мянга, хоолонд нь 40 орчим мянган төгрөг өгдөг.
Иймд нэг хvvхдийн зардал гээд 120 орчим мянган төгрөг авна. Vvнээс гадна хvvхэд асарч байгаа байрны ам метрт тааруулан тvрээсийн болон дулаан, цахилгаан, усны зардлыг улсаас олгох болно. Бас эцэг эхчvvдээс нэмэлт төлбөр авах боломж нь нээлттэй байх юм. Ингээд бодохоор нэг багш сардаа 500 мянган төгрөгийн цалинтай ажиллах тооцоо гарсан. Ер нь, зөвхөн хvvхэд сурч боловсрох эрхээ эдлээд зогсохгvй таван мянга орчим хvн ажлын байртай болно. Өнөөдөр 45-50 насны эмэгтэйчvvдэд ажил олдохгvй, амьдрал нь хэцvv л байгаа шvv дээ. Тэдэнд ажил эрхлэх боломжийг нээн өгч байгаа хэрэг.
-Хоол унд, орчны ариун цэврийн асуудал гээд шvvмжлэл дагуулах зvйл олон бий?
-Vvнийг хэн хvнгvй хэлж байна. Айлд хvvхдээ vлдээчихээд аюулгvй байдалд нь санаа зовохгvй суух хэцvv, хоол ундны чанар хэр байх бол, эрvvл ахуйн нөхцөлд нийцэх vv, эрсдэлтэй алхам бий гээд л яриад байгаа.
Тэгэхээр монголчууд эрт vеэс л гэрээр хvvхдээ асарч, хvмvvжvvлж ирсэн тvvхтэй улс. Яахав, уламжлалт ёс маань л сэргэж байгаа явдал. Тvvнээс цоо шинэ зvйл ч биш. Мөн өнөөдөр ажиллаж байгаа цэцэрлэгийн байдал ч тийм аюулгvй цэвэр орчин биш. Нэг ангид 40-50 хvvхэд хvмvvжиж байна. Нэг хvvхэд ханиад хvрвэл дор хаяж 30 орчим нь хvнд, хөнгөн байдлаар халдвар авдаг. Тэгвэл 6-10 хvvхэдтэй нөхцөлд өвчлөл бага.
-Ийм замаар явах боломжтой байх. Гэхдээ хvн бvр зөвшөөрөлтэй vгvй нь мэдэгдэхгvй ийм төрлийн ажил эрхлээд эхэлбэл яах вэ. Хяналтаа хэрхэн тогтоох бол?
-Тухайн гэр цэцэрлэг зөвшөөрөлтэй vгvйд эцэг эхчvvд л хяналт тавина. Гэрээ хийх vедээ шалгаж, ариун цэврийн байдал, хvvхдийн унтах ор, тоглох тоглоомын аюулгvй байдлыг хянана. Өнөөдрийг хvртэл эцэг эхчvvд огт хариуцлага хvлээж байгаагvй. Ямар хоол идэж, аюулгvй орчинд байна уу гэдгийг ч хянахгvй яваа. Ийм vйлчилгээ гарч ирснээр зургаан хvvхдийн 12 эцэг, эх 100 хувь хяналт тавина. Vvнд тусгайлсан байгууллага байх ч шаардлагагvй биз. Хэрвээ ямар нэгэн зөрчил дутагдал илэрвэл, хvvхэд аюултай байдалд орох нь гэж vзвэл мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж болно.
-Яагаад ийм чиглэлд илvv анхаарч байна вэ?
-Сургуулийн өмнөх боловсрол гэдэг маань хvvхдийг хvнтэй харилцаж сургах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах зорилготой. Гэртээ суугаа хvvхэд яаж өөрийгөө илэрхийлж сурах юм бэ. Тэр 80 мянган хvvхэд ийм чадварт суралцахгvй бол ирээдvйд өөртөө итгэлгvй хvн болж төлөвшинө шvv дээ.
-Мэргэжлийн багшийг дөрвөн жилээр сургаж байгаа. Ийм хугацаанд лав багш бэлтгэхгvй байх?
-Тийм. Маш богино хугацаанд арга барил эзэмшvvлж, хvvхэдтэй хэрхэн харилцах, хэрхэн хандах талаар заана. Ерөнхийдөө тvргэвчилсэн, курсуудээр багш бэлтгэнэ дээ.
- Гэр цэцэрлэг байгуулах хvсэлтэй олон хvн гарч таараа. Гэтэл бvрдvvлэх бичиг баримт нь олон, дээр нь хэд хэдэн газраар орж тамга тэмдэг даруулах шаардлага гарах болов уу. Vvнээс нь залхах хvн ч цөөнгvй гарна?
-Төрийн хvнд суртал их гэдэг л дээ. Тиймээс ч бvрдvvлэх бичиг баримтыг нь багасгаж, болж өгвөл нэг газраас зөвшөөрлөө авах боломж бvрдvvлж, журмаар зохицуулах болно. Гэртээ нярай хvvхдээ асарч байгаа эх олон газраар орж, бичиг цаас хөөцөлдөх боломжгvй гэдгийг маш сайн харж байгаа.
Иймд нэг цэгээс бvхнийг хийх талаар ажиллана. Энэ хууль удахгvй төрөн гарахаар бvх зvйл тодорхой болно. Ямар нөхцөлд, хэчнээн хvvхэд хvлээн авч болох, зөвшөөрлөө хаанаас авах гээд бvгдийг заах юм. Ирэх есдvгээр сараас өмнө бэлтгэл ажлаа базааж дуусгах санаатай байгаа.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих