Дундговь аймгийн Ардчилсан намыхан хуурамчаар нэр дэвшигчидээ тодруулсан нь илэрлээ
Дунд говь аймгийн Ардчилсан намыхан хуурамчаар нэр дэвшигчидээ тодруулжээ. Тус аймгийн АН-ын Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 15-нд хуралджээ.
Тэгэхдээ оройны 20 цаг 45 минутад гэнэт хурал зарлан хуралдсан бөгөөд 15 гишүүдээс 8 нь иржээ. Энэ нь нийт ирцийн 53,3 бөгөөд аймгийн ИТХ-ын 2012 сонгуулийн нэр дэвшигчдийг баталсан байна.
Гэвч энэхүү хурал нь хуйвалдааны шинжтэй болсон нь эхнээсээ тодруулбал албан бичгээсээ эхлээд тогтоогдоод эхэлчихсэн байна. Тус зөвлөлөөс гаргасан албан бичигт нэр дэвшигчдийг 98, 97 гэх зэрэг хуваарь дэмжсэн байх юм.
Өөрөөр хэлбэл 8 хүний бүгдээрээ дэмжсэн бол 100 хувь үзвэл 7 хүн нь дэмжиж, 1 хүн нь татгалзсан бол ойролцоогоор 87,5 хувь, 6 дэмжсэн бол 75 хувь байх байсан. Гэтэл нэр дэвшигчид дундаас бараг 100 хувийн саналаар сонгогдсон нэгэн бараг байхгүй бөгөөд ихэнхийг нь 90 дээш хувь дэмжсэн болгоод бичсэн нь тэнэг хүнийг маллахтай адил зүйл болжээ. Сонгууль ойртох тусам ийнхүү намын дунд шатныханы луйвар улаан цагаандаа гарч, удирдлагуудаа хүртэл иймэрхүү албан бичгэнцэрээр луйвардах болсон нь илэрлээр байна.
URL: